TIMELESS TIMES ... - by DALKH-OCHIR Yondonjunai
29 October - 12 November, 2021
Q ART GALLERY
29 October - 12 November, 2021
Q ART GALLERY
TIMELESS TIMES …….
Цаг хугацаагүй Цаг хугацааны үргэлжлэлүүд .... Монголын орчин үеийн урлагийн туулж ирсэн цаг хугацаатай шууд хамааралтай нэгэн уран бүтээлч болох Далх-Очир буюу олонхийн нэрлэж заншнаар Ногоон морийн Далхаа билээ.
Тэрээр 1980 оны дундаас хойш одоог хүртэлх цаг хугацаанд үе үеийн модерн болон орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд орчин үеийн урлагийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар яваа анхдагчдын нэгэн бөгөөд түүний амьдрал нь Монголын модерн , контемпорари урлагтай шууд холбоотой.
Далх-Очир нь 2002 онд “ХӨХ НАР” контемпорари урлагийн төв болох ТББ-ыг санаачлан үүсгэн байгуулж одоо төвийн тэргүүн , куратораар ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнд орсон бүтээлүүд нь сүүлийн 2 жилийн дотор дэлхий нийтэд тулгараад байгаа цаг үеийн байдлаас хамааран өөрийн гэсэн өнцөг цаг орон зайг туулах дотоод ертөнцтэй холбогдож буйгаараа онцлог юм. Түүний бүтээлийг харахад өөрийн гэсэн урлагтай үнэнч хувь хүний чанарыг мэдрүүлэхийн сацуу уран бүтээлийн өөрийн өнцгийг өөр өөр цаг хугацаанд өөр өөр өнгө дүрсийн гарвалаар бүтээгдсэнийг харж болно.
Далхаагийн бүтээлүүдэд орчин үеийн урлагийн элементүүд болох өнгө дүрс хөдөлгөөний тавилт хуваарилалтуудыг холимог техникээр хийхийн зэрэгцээ хавтгай дүрсэн дэх шар сүүдэр гэх мэт харааны урлаг символ өөрийн ертөнцийг гадна орчноос хамааралгүй бий болгодгоороо ялгаатай.
Энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн нэрүүд болох мессежүүд нь уран бүтээлчийн өөрөө өөртэйгөө харилцах дохио тэмдэг болон далд ухамсрын харилцаан дээр тулгуурлагдан гарч ирснээрээ сонирхолтой юмаа.. Зав гарган хүрэлцэн ирсэн танд баярлах бөгөөд, бүтээлчийн үзэсгэлэнгийн ертөнцөд тавтай морилно уу...
Артист, куратор Л.Гаваа.

Exhibition Details
Title: TIMELESS TIMES ... - by DALKH-OCHIR Yondonjunai
Address: Q Art Gallery, Zaisan, Khan-Uul district, Ulaanbaatar, Mongolia
Dates: 29 October - 12 November, 2021
Opening Hours: Tuesday to Sunday, 10am to 6pm
Admission: Free
Travel: Bella Vista town
For press information and images please contact:
Email: [email protected]