TIMELESS TIMES - by DALKH-OCHIR Yondonjunai
16 - 26 November 2023
Marshal Art Gallery
16 - 26 November 2023
Marshal Art Gallery
ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН
Цаг хугацаагүй Цаг хугацааны үргэлжлэлүүд...
Монголын орчин үеийн урлагийн туулж ирсэн цаг хугацаатай шууд хамааралтай нэгэн уран бүтээлч болох Ё.Далх-Очир буюу олонхийн нэрлэж заншсанаар “Ногоон морь”-ийн Далхаа билээ.
Тэрээр 1980 оны дундаас хойш одоог хүртэлх үе үеийн модерн болон орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд орчин үеийн урлагийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар яваа анхдагчдийн нэгэн юм.
Түүний амьдрал Монголын модерн, контемпорари урлагтай шууд холбоотой. Ё.Далх-Очир нь 2002 онд “ХӨХ НАР” Монголын орчин үеийн урлагийн төвийг үүсгэн байгуулж, одоо тус төвийн зөвлөх куратороор ажиллаж байна.
Энэ удаагийн бие даасан үзэсгэлэнд түүний сүүлийн 2 жилийн дотор дэлхий нийтэд тулгараад байгаа цаг үеийн байдлаас хамааран өөрийн гэсэн өнцөг, цаг, орон зайг туулах дотоод ертөнцтэй холбогдож буйгаараа онцлог.
Түүний бүтээлийг харахад урлагтай үнэнч, хувь хүний чанарыг мэдрүүлэхийн чацуу, уран бүтээлээ өөр өөр цаг хугацаанд, өөр өөр өнгө дүрсийн гарвалаар бүтээгдсэнийг харж болно.
Далхаагийн бүтээлүүдэд орчин үеийн урлагийн элементүүд болох өнгө дүрс, хөдөлгөөний тавилт, хувиарлалтуудыг холимог техникээр хийхийн зэрэгцээ хавтгай дүрсэнд дэхь шар сүүдэр гэх мэт харааны урлаг, симбол өөрийн ертөнцийг гадна орчноос хамааралгүй бий болдгоороо ялгаатай.
Энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн нэрсүүд болох мессежүүд нь уран бүтээлчийн өөрөө өөртэйгөө харилцах дохио тэмдэг болон далд ухамсрын харилцаан дээр тулгуурлагдан гарч ирснээрээ сонирхолтой юм.
Зав гарган хүрэлцэн ирсэн танд баярлах бөгөөд, бүтээлчийн үзэсгэлэнгийн ертөнцөд тавтай морилно уу...
Уран бүтээлч, куратор Л.Гаваа
Хугацаа: 2023.11.16-11.26
Хаана: Маршал Арт галерей, Кинг тауэр 116-р байр

Address: Marshal Art Gallery, Khan Uul district, Ulaanbaatar.
Opening Hours: Monday to Friday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Marshal Art Gallery, King Tower 116
For press information and images please contact:
Email: [email protected]