TORKHOV Fedor Semyonovich /1930-2012/
04 - 11 Oct, 2021
The Zanabazar Fine Arts Museum
04 - 11 Oct, 2021
The Zanabazar Fine Arts Museum
Ф.С.Торхов
(1930-2012)
Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Гавъяат зураач, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Феодор Семенович Торховын уран бүтээлийн үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулж байна.
Монгол орон бол Феодор Семенович Торховын бүтээл туурвилын онцгой хуудас юм. Түүний бүтээлүүд, Феодор Семенович Торхов өөрийн хоёр дахь эх орноо гэж үздэг байсан энэ орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн өвөрмөц түүхэн он тооллын бичлэг юм.
Энэхүү үзэсгэлэнгээс та хөрөг зураг, байгалийн сэдвээр зураачийн монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, монгол хүний зөөлөн дүр төрхийг, зотон даавуун дээр бийрийн бичлэгээр бүтээснийг харах болно.
Тэрээр Оросын реалист аргаар бүтээсэн бүтээлүүддээ өөрийн бүтээл туурвилын болон олон нийтийн үйл ажиллагааныхаа 50 гаруй жилийг зориулсан байна. Энэ он жилүүдэд зураач маань маш олон тооны зураг зуран, бүтээлүүддээ Оросын Алтайн хязгаар, Эртний Монгол орон, түүний сайхан байгаль болон хүмүүсийг нь харуулжээ.
Үзэсгэлэн Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2021 оны 10 сарын 04 ны 16 цагт нээлтээ хийнэ.