Tranquil history - NYAM-OCHIR Oyunpurev
21 Sep - 01 Oct, 2021
The Zanabazar Fine Arts Museum
21 Sep - 01 Oct, 2021
The Zanabazar Fine Arts Museum
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд зураач, уран бүтээлч О.Ням-Очирын "Анирт Цадиг" үзэсгэлэнг та бүхний өмнө дэлгэн толилуулж байна.
Хаана. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
Хэзээ 2021 оны 09 сарын 21-ээс 10 сарын 01 хүртэл
Үнэ төлбөргүй.
Сонирхсон үзэгч үйлчлүүлэгч та бүхэнд нээлттэй.
Бидний амьдрал техникийн технологийн нүргээн чимээн дунд зай завсаргүй, зав чөлөөгүй элдэв дуу чимээн дунд өрнөнө. Дуу бидний амьдралыг бүрдүүлэн бидэнтэй хамт өрнөж эхэлдэг бас дуусдаг. Шувуу жиргэх, өвс найгах, усны хоржигнох тэр зөөлөн амар амгалан хэр нь анир чимээг бид хүсэх мэт. Гэсэн хэдий ч өнөөх техник технологи, машин тэрэг гээд орчин тойрныг давтамжит нүргээнт дуу чимээ биднийг бүрхэн авах шиг байнгын дүнгэнэсээр л.
Бидний дотоод сэтгэлээс чухам ямар дууг чимээг санагалзан бас хүлээсээр байна вэ
Тийм нэгэн зөөлөн аль эсвэл чихэнд сонсголонт анир чимээг бид хүснэ. Магадгүй бидний илүү их мэдрэхийг хүсдэг тэр амар амгалан аль эсвэл сэтгэлд тааламжит чимээ Монгол бичиг, өв сурвалж эргэн очихыг хүсдэг тэр зөөлөн амар амгалан, аниргүй мөртлөө анирт чимээг биш үү гэсэн санааг тусгахыг уг үзэсгэлэнгээр зорилоо. Харин тэрхүү чимээ тэр зөөлөнг аль эсвэл тааламжит хөг бид бүхний бичиг үсэг түүх соёлд оршиж байгаа ч билүү гэсэн далд утгаар энэхүү Анирт чимээ үзэсгэлэн нэрлэсэн. Монгол бичиг тэр дундаа уран бичлэгээр хичээллэн суралцаж буй миний хувьд өөрийн эрхгүй Хөх судар, Алтан товч, Нууц товчоо зэрэг түүхэн сурвалж зохиолуудыг тусган харуулсан бүтээлүүдийг түлхүү
Үзэсгэлэнд гуч гаруй бүтээлүүдийг хамруулан дэглэсэн бөгөөд үүнд инстоляци болон орчин үеийн каллиграф бүтээлүүд гэсэн хоёр хэсэгт хамруулан дэглэн гаргаад байна.
Зотон дээр бэхний уусан нэмчих, хүчтэй цацрах үзэгдэл болон зотон болон даавуу хоёрын хоорондын харилцаа орон зайн илэрхийлэмжийг тусгахыг оролдсон. Мөн нүүдэлчдийн эдийн болоод оюуны соёл болсон Монгол бичиг болон эмээлийн мод, морины тамга, арга, хадаг зэргийн хоорондоо хэрхэн харьцаж нэгдмэл цул болж байгаа илэрхийлэхийг чармайн оролдсон болно. Ерөөс бэх гэгч цор ганц хар төдий бус түүн доторх олон өнгө зан төлөв нэгдмэл нийлэмж буйг арга ажиллагааны чөлөөт байдлаар илэрхийлэхийг зорьсон юм.. Ингэхдээ улбар шар, хар гэсэн хоёр бэхэн өнгөөр захируулан нэгдүүлж үзэсгэлэнгийн бүтээлүүд ийн гол шийдэл болголоо. Энэхүү хоёрхон бэхэн өнгөөр нүүдэлчдийн өв соёл өргөн дэлгэр аж амьдрал, баяр хөөр жаргал зовлон хоршин оршдог гэсэн санааг илэрхийлсэн.
Үзэсгэлэнгээр дамжуулан цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн хүнд цаг үед өөрийн бүтээлээрээ дамжуулан ард олондоо бага ч болов сэтгэлийн дэм өгвөл сая үзэсгэлэнгийн зорилго бүтэх сайн үйлс гэж билэгшээж буй юм. Энэхүү үзэсгэлэнг маань эрхэм дүрслэх урлагийн шимтэн сонирхогч, судлагч ер хэн бүхэнд Монгол бичиг соёл түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэхийг зорьсон нь үзэсгэлэнгийн гол зорилго оршино.
Ерөөс энэхүү үзэсгэлэн Монгол бичгээ дээдлэгч, сонирхон судлагч, дүрслэх урлагт хайртай хэн хүн бүхэнд нээлттэй дэлгэгдэн 10 хоногийн хугацаатай Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэглэгдэн гарч байгаа нь онцлог болно.
Өвгөдийн үлдээсэн Монгол бичиг мину өнө мөнхөд титмээс бадрах болтугай.

Image photo-courtesy of the artist, Sodnom Tsengelbayar.