ULAANBAATAR ARTWEEK 2024
05 - 13 May 2024
Passage Art Centre
05 - 13 May 2024
Passage Art Centre
“Ulaanbaatar Art Week 2024” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага, цар хүрээг олон нийтэд толилуулах, урлагийн боловсролыг хөгжүүлэх, уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээнд суурилсан бүтээх орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уг арга хэмжээг Соёлын яам МУЭ-тэй хамтран дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Соёлын Яамнаас санаачлан Монголын Урчуудын Эвлэлтэй хамтран хэрэгжүүлж буй Дүрслэх урлагийн долоо хоног ARTWEEK 2024 үзэсгэлэн, арга хэмжээ 2024.05.05-ны өдөр Пассаж урлагийн орон зайд нээлтээ хийлээ. Их хотын залуус, урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болсон Artweek 2024 энэ жил хотын төв цэгт МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан Пассаж төв, Чингис хаан Үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн Нэгдсэн урлан, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 4 обьектoд зохион байгуулагдаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.
Artweek 2024 арга хэмжээнд Пассаж урлагийн орон зайд 25 уран бүтээлчийн 90 бүтээлийн үзэсгэлэн, МУЭ-ийн Арт Галерейд 7 уран бүтээлчийн 10 бүтээлийн үзэсгэлэн 2024.05.05-12-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй хүрч ажиллана.
Artweek урлагийн долоо хоногийн хүрээнд Artfair үзэсгэлэн худалдааг Хүүхдийн урлан бүтээх төвд нээж, МУЭ-ийн хөдөө орон нутгийн салбараас нийт 14 аймгийн 35 уран бүтээлчийн 300 гаруй бүтээл олон нийтэд хүрсэн бол МУЭ-ийн Нэгдсэн урланд 132 уран бүтээлчийн 500 гаруй бүтээлүүд нээлттэй урлан хөтөлбөрөөр үзэгчдийн хүртээл болж байна.
Та бүхэн дүрслэх урлагийн гайхамшигт ертөнцөөр аялан, монгол уран бүтээлчдийн авьяас билгийг сонирхон үзээрэй.
5-р сарын 12-ны өдрийг хүртэл дараах байршлуудад:
Пассаж төв,
Чингис хаан Үндэсний музей,
Хүүхдийн урлан бүтээх төв,
МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн Нэгдсэн урланд тус тус зохион байгуулагдаж байна.
Монголын Урчуудын Эвлэл