UNDER THE VICTORY SKY - Group Exhibition
09 - 13 May 2024
M Art Gallery
09 - 13 May 2024
M Art Gallery
ЯЛАЛТЫН ТЭНГЭР ДОР ХАЛХ ГОЛ 85 ЖИЛ
Тавдугаар сарын 9-ний өдөр Монголын Урчуудын Эвлэлд нэгэн ер бусын үзэсгэлэн нээгдэх гэж байна. Энэ бол олон улсын зураачдын тайлангийн уран бүтээлийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой юм. 2024 оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 7-ны хооронд Орос-Монголын “Ялалтын тэнгэр дор” олон улсын судалбар зургийн хээрийн судалгаа пленэр аян зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлогтой юм. Орос, Монголын уран бүтээлчид 1939 оны үйл явдалтай танилцаж, байлдааны талбар болсон газруудаар судалгаа тэмдэглэл, судалбар зургууд зурж, Халх-гол сумын музейн сан хөмрөг дээр судалгаа хийж, Хилийн застав, Буйр нуураар зочилсон.
Тус пленэр аялалд Монголын талаас ОХУ, ЗХУ-д боловсрол эзэмшсэн Монгол Улсын нэрт, гавьяат уран бүтээлчид оролцсон юм. Оросын талаас Москва, Екатеринбург, Ханты-Мансийск, Таман, Эрхүүгийн уран бүтээлчид оролцсон. Тэдний дунд Оросын урлагийн Академийн академич, корреспондент гишүүд мөн оролцсон байна. Энэхүү уран бүтээлийн аяллыг Монголын Урчуудын Эвлэл, ОХУ-ын Уран зургийн академийн Урал, Сибирь, Алс Дорнод дахь салбар, СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи, Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Монгол улс болон ОХУ-ын хоёр орны өнгөрөгч пленэр нь хамтарсан томоохон үзэсгэлэнгийн бэлтгэлийн үе шат бөгөөд тус үзэсгэлэнд уран бүтээлчид Халх голын баатарлаг өдрүүд, Зөвлөлт, Монголын дайчдын эр зориг, хоёр ард түмний найрамдлын нөхөрлөлийн дурсгалд зориулж бүтээсэн уран бүтээлүүдээ толилуулах юм.
UNDER THE SKY OF VICTORY
The M art gallery of the Union of Mongolian Artists welcomed visitors to an exhibition on May 9th. Displayed were plein-air etudes created during the Russian-Mongolian international field survey plenair expedition, which took place from April 27th to May 07th in Khalkh Gol soum. This event coincided with the commemoration of the 85th anniversary of the Khalkh Gol War. Russian and Mongolian artists immersed themselves in the historical traces of the 1939 conflict, conducting research at the Khalkh-Gol Soum Museum and visiting border outposts and Buir Lake.
Participating in the plein-air tour were esteemed artists from Mongolia and the Russian Academy of Fine Arts.
This artistic endeavor was orchestrated by the Union of Artists of Mongolia, alongside the Ural, Siberian, and Far Eastern branches of the Russian Academy of Arts, with support from the Academy of Fine Arts, the Ministry of Defense of Mongolia, and the Embassy of the Russian Federation.
The recent plein-air exploration undertaken by Mongolia and Russia serves as a precursor to a forthcoming joint exhibition. Here, artists will pay tribute to the heroic days of the Khalkhin Gol Battle, honoring the valor of Soviet and Mongolian warriors while celebrating the enduring friendship between the two nations.

Address: Monumental Art Gallery, Union of Mongolia's Artist's building 2nd floor.
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: Free
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue