U.RESTART + II by NARBAYSGALAN Ulambayar
21 March - 10 April 2024
Red Ger Creative Space
21 March - 10 April 2024
Red Ger Creative Space
U RESTART + ||2024
Артист У.Нарбаясгалан нь өрөг орон зайн баримал, холимог медиа, үйлдлийн паблик медиа арт бүтээлүүдээрээ Монголын болон Ази, Европын олон улсын арт фестиваль, урлагийн төсөл хөтөлбөрүүдэд урилгаар оролцсоор ирсэн мэргэжлийн контемпорари арт уран бүтээлч юм. У.Нарбаясгалан 2016 онд Q Art галерейд “ДОТООД ҮЙЛДЭЛ” өрөг орон зайн болоод медиа арт бие даасан үзэсгэлэнгээ нээснээр мэргэжлийн уран бүтээлчид болоод кураторуудын анхаарлыг татах болсон. Тэрээр 2017 оноос медиа артаар ажиллаж, медиа арт группийг хэсэг нөхдийн хамт үүсгэн “Хөх Нар” Монголын контемпорари урлагийн төвд “ЭЭЖЭЭ ГАДАА ГАРЪЯ” үзэсгэлэн хөтөлбөрт оролцон энэ цагаас эхлэн “Хөх Нар” төвөөс санаачлан хэвлүүлсэн Монголын Контемпорари Урлагийн цуврал сэтгүүлийн дизайнераар ажиллан “Хөх Нар” арт галерей болоод бусад арт хөтөлбөрүүдэд идэвхтэй ажиллаж тус төвийн урлаг хариуцсан захирлаар ажиллаж буй уран бүтээлч юм. 2018 онд “Өртөө” Арт Кемп хөтөлбөрт үйлдлийн медиа арт урлагаар оролцож, 2019 оны “Булаг” арт хөтөлбөрт паблик медиа бүтээлээр RESTART концептоо боловсруулан ажилласан. Тэрээр 2019-2020 онуудад Ковидын хөл хорионы цагт медиа арт хамтарсан төслийг боловсруулан паблик медиа хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монголын паблик медиа урлагт нэгэн томоохон алхмыг эхлүүлсэн юм. Артист У.Нарбаясгалангийн бүтээлийн сэдэл санаанууд нь эхнээсээ махтай холбогдсоор ирсэн. Анхны бүтээлүүд нь уран зургаар илэрхийлэгдэн гарч байсан бол хэдэн жилийн дараа энгийн ахуйн хэрэглээний махны мод, махны машин зэрэг ахуйн эд зүйлсийг холимог техникийн аргачлалаар гэрэл дижитал өрөг орон зайн урлагийн төсөл болгон хэрэгжүүлж улмаар шуумал орон зайн баримал болоод паблик, үйлдлийн медиа арт концептуаль болон үргэлжилсээр байна. Яагаад мах гэж ......энэ гариг дээрх 7 тэрбум гаруй хүмүүн нь үндэс угсаа, хэл соёл, шашин өөр өөр боловч тэд – бид бүгд адил махчид, махаар хооллогсод .... Бид махыг зажлан жижиглэн залгиж ходоод гэдсэндээ боловсруулан шахан гадагшлуулдаг. Ахуйн хэрэглээний махны машин маань яг ийм үйлдлээр ажилладаг. Баясаагийн бүтээл сэдэв нь хүн төрөлхтөнд ойлгомжтой нийтлэг мэт боловч урлаг сэтгэлгээний хувьд ил болон далд хосолмол санааг агуулж буй хүчтэй hybrid мессежүүдийг бидэнд илгээж байдаг... RESTART энэхүү үзүүлбэрээс бидний ертөнц нийгэм махны машин гол мэт эргэлдэн үйл үйлдлүүд нь эргүүлэгт шахуулан хөврөн урссаар буй харгис, энэрэнгүй холилдон эргэлдэх, дахих эхлэлүүд үргэлжилсээр буй орчлонг бид харж болно.
Куратор Ё.Далх-Очир
Narbaysgalan Ulambayr
U RESTART + || 2024
Artist U.Narbayasgalan is a practicing contemporary artist, who has been creating installations, mixed media pieces, public art performances and has been participating in local and international both Asian and European art projects, festivals and residency programs. In 2016 he presented his solo exhibition “Inner Action” of installations and media art works at Q Art gallery, which brought him under thorough attention of professional artists and curators. In 2017 U.Narbayasgalan with a group of artists co-organized “Let me go out mama” joint art media exhibition at “Blue Sun” contemporary art center of Mongolia. Since then he has been actively working on art projects of the center as an artistic director, including designing “Blue Sun” Mongolian contemporary art magazine series. In 2018 he was part of “Urtuu” art camp program with his media art work and in 2019 he initiated his RESTART public art concept during “Bulag” art program. During the pandemic in 2019-2020 him with a group of artists implemented public media art joint project, which was a strong step forward for public media art development in Mongolia. Since the beginning of his career his works were connected with meat, which was delivered by oil paintings. After a few years his works transformed into mixed media, light, digital installations, public art expressions, papier-mache sculptures and conceptual performance presentations with meat and the use of cutting boards and meat grinder. Why meat? ….. There are over 7 billion people of different origin, culture and religion – yet they are mainly meat eaters….We cut meat into small bits, chew, digest and push it out. Meat grinder replicates this particular process. Themes of Baysaa’s work may seem simple and easily understandable, however they also carry and deliver hidden, dual strong hybrid messages.
Restart a performance of continues turning auger is a reflection of a universe where cruelty and compassion mixes and triggers another start, RESTART.
Curator Yo.Dalkh-Ochir

Address: Red Ger Creative Space, Tourist street, Delta center, 4th floor, Room 402. (Arts Council of Mongolia office)
Opening Hours: Monday to Friday, 11am to 5pm
Admission: Free
Email: [email protected]