WORLD HERITAGE PETROGLYPHS OF ALTAI 1:1
16 - 19 November 2022
The Fine Arts Zanabazar Museum
16 - 19 November 2022
The Fine Arts Zanabazar Museum
Анх удаа ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн конвенц батлагдсан өдөр “ДЭЛХИЙН ӨВ-МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРАГ 1:1” үзэсгэлэн зохион байгуулагдана.
Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аян нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёл урлагаар дамжуулан нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, соён гэгээрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Тус үзэсгэлэнг Соёлын яамны харьяа Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа зохион байгуулах бөгөөд ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор зэрэг газрын хадны зургуудаас дээжлэн 90 орчим зургийн 1:1 хэмжээтэй гэрэл ба гар зургийг үзэсгэлэнд дэглэх юм байна.
Монгол Алтайн хадны зураг нь дүр дүрслэл, сэдэв зохиомж агуулга, тоо хэмжээгээр дэлхийд хосгүй үнэт дурсгалууд юм. Тус үзэсгэлэнд хадны зургийг хадан дээрх хэмжээгээр нь буюу 1:1 харьцаатай үзэгч олны хүртээл болгож байгаагаараа онцлогтой юм.
Монгол Алтайн хадны зураг нь хүн төрөлхтний гайхамшигт дурсгал бөгөөд эх түүхээрээ бахархдаг хүн бүхний үзэж сонирхох ёстой түүх, соёл, археологийн бодит дурсгал билээ.
“ДЭЛХИЙН ӨВ-МОНГОЛ АЛТАЙН ХАДНЫ ЗУРАГ 1:1” үзэсгэлэнд хүрэлцэн ирж сонирхоорой.
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Хэзээ: 2022.11.16-2022.11.19
Цаг: 10:00-17:00

Photo © Culture Ministry
Exhibition Details
Title: WORLD HERITAGE PETROGLYPHS OF ALTAI 1:1
Address: The Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Chingeltei district, Ulaanbaatar.
Dates: 16 - 19 November 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction workers square.
For press information and images please contact:
Email: [email protected]