100 YEARS OF MODERN EDUCATION IN MONGOLIA
21 - 25 December 2021
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
21 - 25 December 2021
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
"ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД-100 ЖИЛ"
гэрэл зургийн үзэсгэлэн
1921 онд Ардын Засгийн газраас анхны бага сургуулийг байгуулснаар Монгол Улсын орчин цагийн боловсролын их үйл хэрэг өрнөсөн бөгөөд мөн онд хүн амын 90 хувь нь бичиг үсэггүй байжээ. Харин өдгөө бүх шатны сургуульд нийт 1,1 сая суралцагч суралцаж, 94 мянган багш ажиллаж, нийт хүн ам 100 хувь бичиг үсэгтэй болсон байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхт их ойгоо угтан 100 жилийнхээ түүх, замналыг хураангуйлан дүгнэж, анхны бага сургуулиас эхэлсэн 100 жилийн замналыг гэрэл зургийн хальснаа буулгаж, хойч үедээ мөнхлөн үлдээсэн "ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД-100 ЖИЛ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг та бүхний өмнө дэлгэж байна.
Тус үзэсгэлэнд нийт 300 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээж болон түүхэн эрхэмүүд, соёлын нэрт зүтгэлтнүүдийн хувийн архив, түүнчлэн боловсролын салбарын үе үеийн багш, ажилтнуудын гэр бүлийн цомгоос олж цуглуулсан ховор, сонин гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой болж байна.
Тухайлбал:
* Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатханы ховор зураг, түүний охин, Ардын жүжигчин Э.Оюуны 1935 оны багш нарыг бэлтгэх сургуулийн аттесттат
* МУИС-ын ректор, Академич Н.Содномын 1934 оны Сайшаалын үнэмлэх
*1924 онд ЗХУ-ын Ленинград хотноо Дорно дахины дээд сургуульд суралцаж байсан анхны 18 оюутан
* 1926-1930 онд "Алс газар сурахаар одож" Герман, Франц улсад суралцсан манай анхны сэхээтнүүд
* Эрхүү хотноо 1934 онд "Монголрабфак"-т суралцсан оюутнууд
* 1934 онд ЗХУ-д суралцаж байсан анхны аспирант болох Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Дамдинсүрэн, Ш.Цэвэг, Д.Сурмаажав нарын түүхэн гэрэл зураг
* Монголын багш нарын сүлд дуу болсон "Багшаа дуулья" дууны зохиогч, яруу найрагч Ж.Бадраагийн 1945 оны Багшийн сургуулийн оюутан байх үеийн гэрэл зураг
* Монголын боловсролын тогтолцооны нэгэн зурвас үзэгдэл болоод өнгөрсөн "хөвгүүд, охидын сургууль"-ийн гэрэл зураг болон Монголын боловсролын салбарын түүхийг гэрчлэн үлдсэн олон сайхан гэрэл зургийг тус үзэсгэлэнгээс харах боломжтой.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн зарим гэрэл зургууд урьд өмнө нь хаана ч дэлгэгдэж байгаагүй бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв, Нэгдүгээр сургуулийн анхны захирал Л.Содов нарын дарсан зургийг хальснаас угаан энэхүү үзэсгэлэнд дэглэсэн байна.
Үзэсгэлэн 2021 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.

Exhibition Details
Title: 100 YEARS OF MODERN EDUCATION IN MONGOLIA
Address: Mongolian National Art Gallery is located east side of the main square or parliament building.
Dates: 21 - 25 December 2021
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn