ДӨРВӨН БЭРХ - Collaborated Exhibition
14 - 24 February 2014
Art Gallery of the Union of Mongolian Artists
Хэвлэлийн мэдээ
"Дөрвөн бэрх"
Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач Д.Гунгаа, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт барималч А. Өлзийбаатар, М. Баярмагнай, Д.Халиун нарын хамтарсан үзэсгэлэн.
Монголын Урчуудын Эвлэлийн Хороо шинэхэн засагдсан үзэсгэлэнгийн танхимаа "Дөрвөн бэрх" хэмээх үзэсгэлэнгээр нээж байна.
"Дөрвөн бэрх" хэмээн нэрэлсэн учир нь дээрх дөрвөн зураач маань дүрслэх урлагийн "дөрвөн бэрх" шиг өөр өөр хэв маяг, ур аргыг хослуулсанд юм. Д.Гунгаа гуйан орон зай, түүхэн он цагийг нэг хавтгай дээр тэнцэтгэсэн гайхамшигт график ажилууд, Д.Халиуны үзэгдэх ертөнцийн өнгө будаг, гэрэл сүүдрээр дэгэлсэн тоглолт бүхий бүтээлүүд уг үзэсгэлэнд зэрэгцэн орших болно. Мөн М. Баярмагнайн зүүд, зөн, байгаль эх, амь амьдралын шүтэлцээг монгол зургийн аргаар илэрхийлсэн нь А.Өлзийбаатарын барьмал, сийлбэрээр биеийг олон амилсан мэт санагдана.
Өөр өөр цаг үе, дэг сургуулиар дадлагшсан эдгээр дөрвөн хүний бүтээлийн үзэгдэх янз нь ондоо мэт боловч өгүүлэх түүх нь харин "дөрвөн бэрх" адил уялдаатай байх болно.
Үзэсгэлэн 2014.02.14-ний өдөрөөс 2014.02.24-ний өдрийг хүртэл
Дөрвөн Бэрх
Д. Гунгаа
М. Баярмагнай
А. Өлзийбаатар
Д. Халиун
МУЭ-ийн нэрэмжит шагналтан, Соёлын Гавьяат зүтгэлтэн Дашцэрэн Гунгаа
1950 онд Булган аймагт төрсөн. 1963 онд Дүрслэх Урлагийн дунд сургууль улмаар 1972 онд Болгарын Софи хотноо уран зургийн академид зураасан зургийн мэргэжлийг эзэмшсэн. Д. Гунгаагийн нэг өвөрмөц шинж нь зохиомж бүтээлдээ хуурай зүү, металл сийлдэг гэх зэрэг зураасан зургийн сонгодог арга техникийн тусламжтайгаар нэг талбайд олон цаг үе, өөр өөр орон зайд өрнөсөн үйл явдлыг багтааж чаддагт оршино.
Мягмарын Баярмагнай
1966 онд Улаанбаатар хотод төрсөн
1987 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн анги, 1997 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцан 1999 онд Соёл урлагийн их сургуульд “Шаравын уран бүтээл дэх эмэгтэй хүний дүр дүрслэл” сэдвээр Магистрын зэрэг хамгаалсан. Монгол зургийн арга техникийг өвлөн авсан түүний уран бүтээлээс монгол ахуй, зан заншил, сэтгэлгээний онцлог, гүн ухаан уншигдана.
МУЭ-ийн нэрэмжит шагналтан Аюуш Өлзийбаатар
1961 онд Дундговь аймагт төрсөн. 1981 онд Дүрслэх Урлагийн дунд сургууль, 1991 онд БНВАУ-ын ДУДэ сургууль мөн 2011 ОУТДээд сургуульд тус тус суралцсан.
Д. Халиун
1973 онд Улаанбаатар хотод төрсөн ба 1993 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1995 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсжээ. Тэрээр одоогоор ШУТИС-ийн ҮДТСургуульд багшилдаг. Халиуны байгалийн дүрслэл дээрх өнгө будгийн зохицолдолгоо, өнгө өнгийн дэвсгэр дээр гэрэл сүүдрийг бичсэн нь мэлмийг баясгана.
"Дөрвөн бэрх" хэмээн нэрэлсэн учир нь дээрх дөрвөн зураач маань дүрслэх урлагийн "дөрвөн бэрх" шиг өөр өөр хэв маяг, ур аргыг хослуулсанд юм. Д.Гунгаа гуйан орон зай, түүхэн он цагийгнэг хавтгай дээр тэнцэтгэсэн гайхамшигт график ажилууд, Д.Халиуны үзэгдэх ертөнцийн өнгө будаг, гэрэл сүүдрээр дэгэлсэн тоглолт бүхий бүтээлүүд уг үзэсгэлэнд зэрэгцэн орших болно. Мөн М. Баярмагнайн зүүд, зөн, байгаль эх, амь амьдралын шүтэлцээг монгол зургийн аргаар илэрхийлсэн нь А.Өлзийбаатарын барьмал, сийлбэрээр биеийг олон амилсан мэт санагдана.
Уг үзэсгэлэнгээр бид ямар нэгэн урсгал чиглэл, үзэл санааг сурталчилах бус дүрслэх урлагийн өөр өөр хэв маяг, аргачилалаар мэрэгшсэн эдгээр зураачдын дотоод үзэл бодол, ур ухааныг гагцхүү харуулахыг зорьсон юм.
Куратор Ж.Болор-Эрдэнэ