НОХОЙ ХОРЬ / BEWARE OF THE DOG - by PUREV Dolgorjav
17 - 30 December 2021
B Contemporary Art Gallery
17 - 30 December 2021
B Contemporary Art Gallery
“НОХОЙ ХОРЬ!”
Уран бүтээлч Долгоржавын Пүрэв нь (төрсөн он: 1958) сүүлийн арав гаруй жилийн туршконцепцуал болон экспериментал чиглэлээртасралтгүй бүтээлээ туурвиж байгаа ахмад уранбүтээлчдийн нэг билээ. Түүний өнгөрсөн долоонжилд хийсэн ажилууд нь Монголын нийгмийншинж байдлыг эргэцүүлсэн, асуусан, асуудлын мөнчанарыг нь дэвшүүлж тавьсан, дүрслэлийнсонирхолтой илэрхийлэл, зохиомжтой. Эдгээр ажилуудынх нь төлөөлөл болсон “Нохой хорь!”сэдэвт цуврал бүтээлүүд нь энэ удаад нэгдсэн концепцтой үзэсгэлэн болж, олонд дэлгэгдэн, завшаантай явдал болж байна.
“Нохой хорь!” үзэсгэлэнгийн агуулга, үзэл санаань түүний 2015 онд гаргасан “БИЙ эсвэл БАЙХ”үзэсгэлэнгийн агуулгаас хөгжиж, уран бүтээлчийнанализ, философи эргэцүүлэл, бүтээлчболовсруулалтын үндсэн дээр бий болсон юм. Үзэсгэлэнд нийт 8 бүтээл тавигдаж байгаа. Тэдгээрийн дийлэнх нь урт хөндлөн зохиомжтой, уран бүтээлчийн олонд аль хэдий нь танилболсон гүн хар өнгөн дээр зохиомжлогджээ. Мөнцувралын эхэн үед хийсэн “Нохой хорь” (2015), “Саваагүй нохой саранд хуцна” (2015), “Жингийнцуваа алсыг зорино, ноход хуцсаар л” (2015) нэртэйажилууд нь 2018 онд Германы Бюдельсдорф хотоджил болгон зохион байгуулагддаг “Норд Арт” олонулсын контемпорари урлагийн үзэсгэлэнд тавигдаж,аль хэдий нь олон улсын үзэгчдийн хүртээл болсонбилээ.
Уран бүтээлч “БИЙ эсвэл БАЙХ” үзэсгэлэнгээрээ ‘Бидэнд нандин чанар байна уу?’ гэж урьд асууж байсан бол энэ удаагийнүзэсгэлэнгээрээ үзэгчидэд асуулт тавихын орондсүүлийн гучаад жилд тохиолдсон Монголыннийгэм, соёл, улс төрийн үзэгдэлүүдийг уранбүтээлчийн үүднээс эргэцүүлэн боловсруулж, бидхүнлэг, нинжин сэтгэлээ гээгээд байгааг, хориотойбайсан хорио цээрээ давчихсан байгааг, юу үнэцэнэтэй вэ? гэдэгээ олохоо байгаад, гэхдээ олох гээдбэдчиж байгааг, живчихгүй самардаад урагшлаадбайгааг, нэг хэсэг нь хөгжил, өөрчлөлтийг авчрахгээд мэрийж байхад нөгөө хэсэг нь дассан сурсанзүйлдээ “янаглан” зуурч, “гай” болж байгаагшуудхан хүүрнэж чаджээ. Эдгээр утга, агуулга, оюун санааны илгээмжүүдийг Монголчуудын ёссуртахуун, ёс зүйн тэмдэгт болсон хэвшмэл хэлцүгнүүд хэдий ч “хэвшмэл” хэрэглэгдэхээ болиодбайгаа “Саваагүй нохой саранд хуцна”, “Жингийнцуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг”, "Нохой хамартаа хүрэхээр усч", "Ноён урваач, нохой шарваач", "Нохой зассан эзэндээ янаг" гэх мэтхэлц үгнүүдээр хүч оруулан, холбоос хийж, биднийнийгэм, соёлын харилцаанд болоод байгаа үйл явц, үгүйлэгдээд байгаа үнэ цэнэ, нинжин сэтгэлийгтольдон харуулж байна.
Д.Пүрэвийн үеийнхэн 1990-ээд онд өөрчлөлт, шилжилтийг нэгдэн нийлж авчирч чадсан ч шилжилтийн дараах он жилүүд олон мянган Монголхүний хүссэн, төсөөлсөн шиг байж чадаагүй гэдгийгхэн хүнгүй өнөөдөр мэднэ. Урьд “том ах”-аарудирдуулж байсан Монголчууд шинэ, чөлөөт, “ардчилсан” нийгэмд өөрсдөө бүгдийг гартаа авч, өөрсдийн толгойгоор бодож эхэлсэнээр “Нохойхамартаа хүрэхээр усч” гэдэг шиг алдаатай оноотойч өөрсдөө бүтээж, байгуулж чадсан нь харин үнэн. Пүрэвийн хэлсэнчлэн “Бид живчихээгүй, урагшаахөвсөөр л байгаа.” Уран бүтээлч маань энэ бүхнийгмийн өөрчлөлтийн эхлэл, явц, өрнөлийн бүхийл цаг үед гэрч нь болж, зарим үед оролцогч нь болжбайсан тул уран бүтээлч хүний арга ажиллагаагаар бид юуг алдаад, юуг бүтээгээд, ямар замаар, яажяваад ирсэнийг эргэцүүлэн боловсруулж, уранбүтээлч арга ажиллагаагаар энэ удаагийнүзэсгэлэндээ илэрхийлэн үзүүлсэн юм. Куратор, урлаг судлаач доктор Ц.Цэндпүрэв “БИЙ эсвэлБАЙХ” 2015 уран бүтээлийн үзэсгэлэнд зориулсанэсээндээ:
“...Уран бүтээлч нийгмийн үзэгдэл бүрд чухалхандах албагүй боловч, тухайн үзэгдлийг дотроохадгалж, боловсруулж, тэгээд бүтээлээрээдамжуулан хэсэг хугацааны дараа бүтээлчээргаргах нь урлаг гэдэг ойлголт бий болохоос эхлээдбүрэлдсэн аргачлал...” гэж дурдсан байдаг ньД.Пүрэвийн уран бүтээлч, арга ажиллагааг уламнотолж өгөх болов уу.
Үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүдийганхааран аживал Монгол банхар нохойн дүрслэлбүтээл бүр дээр зохиомжийн гол болон туслахсубьект болж дүрслэгдсэн байх ба уран бүтээлчийнхэрэглэсэн хэлцүүд нь бүгд нохойтой холбоотойхэлц үгнүүд байгаа юм. Энэ талаар уран бүтээлчийнөөрийн хэлсэн тайлбарыг дурдвал:
“Нохойтой холбоотой олон хэлцүүдМонголчуудын соёл, нийгмийн харилцааны чухалхарилцуур болсоор ирсэн. Нүүдэлчний нийгэм соёлынөдөр тутмын амьдралд нохойн үүрэг оролцообайнга чухал үүрэгтэй байсаар ирсэнтэйхолбоотойгоор хүний болох бүтэхгүй зан хийгээд, олон авир, зан төлөвийг нохойтой зүйрлэж хэлсээрирсэн байдаг. Өнөөдөр ч бид хүн нохой хоёрыгхооронд нь зүйрлэсэн утгаар ярих нь их түгээмэл. Тухайлбал, Монгол Улсын ерөнхий сайд асан нэгэнэрхэм нэг ярилцлагадаа “Би нохой шуугиулж явлаашүү дээ” гэж олны анхааралд, олны хэл аманд оржявсанаа зүйрлүүлэн хэлсэн байдаг…”
Ингэж үг, хэлцүүдийг буюу текстүүдийгбүтээлдээ оруулж өгсөн нь Пүрэвийн уламжлалыгорчин үетэй хоршуулсан авангард хэл хэллэгийгхүчтэй илэрхийлж байгаа юм. Дүрслэх урлагттекстээр бүтээл бүтээх аргачилал нь бие даасанурлагийн төрөл зүйл болж хөгжөөд багагүй цагхугацааг өнгөрүүлсэн бөгөөд текстийг бүтээлчилэрхийлэлийн хэрэгсэл болгосоноор уран бүтээлчнь үзэгчтэй дүрслэлийн далд, бэлгэдэлт утгаар бусхарин шууд ойлгомжтой, ухамсарт шууд хүртэгдэхтэмдэгтийн хэлээр харилцах боломжтой болжбайдаг билээ. Үүний адил уран бүтээлч маань“Нохой хорь!” цуврал ажилуудынхаа агуулгыг үгболон хэлцүүдээр холбон боловсруулсанаарбүтээлийг ажих үзэгчтэй соёл, нийгмийн үзэгдэл, үйл явцуудын талаар саадгүй хөөрөлдөх замыгтавьж чадсан гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд үзэгчийн өнцгөөс түүний“Нохой хорь!” цуврал бүтээлүүдийг үзээд нэг л төөрөлдсөн учираа олохгүй байгаа нийгмийнхээ дүртөрхийг харж, амьдран буй нийгэм, цаг үе, бидэндтулгараад буй бэрхшээл, асуудалууд, Монгол хүнийүнэ цэнийн талаар тал талаас нь харсан олон янзынбодол төрж байсан юм. Гэхдээ цуврал дундаас нэгбүтээл анхаарлыг өөр тийш нь залж, төөрөгдөл, асуудлуудаас гарах гарц байгаа шүү хэмээнчиглүүлж байсан билээ. Энэ талаар уран бүтээлчтэйхөөрөлдөх үед тэрээр ингэж хэлсэн юм:
“...Нийгмийн хүнд хэцүү олон үзэгдэлүүд хоолойдтулж, бид хоорондоо арцалдан, нохой шиг уралцаж, гарах гарцгүй бужигнаанд түгжигдсэн мэтсанагдах нь олонтоо. Арцалдаан дундаа гарахгарцаа олж харахгүй л байгаа болохоос үүнээс гарахчиг нь үргэлж бидний өмнө байсаар л ирсэн. Тэр ньхүнлэг нинжин сэтгэл, МОРАЛЬ юм аа….”
Бүтээлүүдийг тольдох үзэгч та мөн Д.Пүрэвийн“Нохой хорь!” үзэсгэлэнг үзээд тэрхүү ГАРЦ, ЧИГ-ийг олж харна гэж найдаж байна.
Урлаг судлаач, куратор
П.Мягмарцэрэн
2021 он

Exhibition Details
Title: НОХОЙ ХОРЬ / BEWARE OF THE DOG - by PUREV Dolgorjav
Address: B studio of the Union of Mongolia's Artist's
Dates: 17 - 30 December 2021
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]