ОХЬ / ESSENCE - by OCHIRSUKH Lkhagva-Ochir
21 January - 09 February 2022
B Contemporary Art Gallery
21 January - 09 February 2022
B Contemporary Art Gallery
“ОХЬ” | бие даасан үзэсгэлэн
Хэрэглээ ба урлаг-Урлаг ба хэрэглээ хоёрын харьцааг бүтээлдээ тусгаж буулгасан МУЭ-н гишүүн, керамик уран бүтээлч Л.Очирсүхийн бие даасан “ОХЬ” үзэсгэлэн 2022 оны 01-р сарын 21-ны 17:00 цагт Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, Ланд артын тэргүүн Л.Бумандорж, Дүрслэх урлагийн академийн багш Ш.Лхагвацэрэн, Куратор А.Баярмэнд, Уран бүтээлч Л.Очирсүх нар хүндэтгэлтэйгээр нээлээ.
Үзэсгэлэнгийн бүтээлүүдэд модны насны цагирагийг илэрхийлсэн эрчилсэн зураас, тойргууд гадаргуу дээр нь дүрсэлжээ. Бүтээл бүртээ үлдээдэг тамга лугаа техник бол байгалийн шаврын хэсгийг зохиомжийн зохих газар нь пааланд оруулалгүй хийдгээрээ онцлог юм. Үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд 01-р сарын 21-нээс 02-р сарын 09- ыг хүртэл гарна. Та уран бүтээлчтэй танилцаж, түүний нарийн сэтгэмжийн хослол, сэтгэл зүрхний охийг мэдрэхийг хүсвэл Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейг зорьж ирээрэй.

Exhibition Details
Title: ОХЬ / ESSENCE - by OCHIRSUKH Lkhagva-Ochir
Address: B studio of the Union of Mongolia's Artist's
Dates: 21 January - 09 February 2022
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]