333 YEARS OF SOYOMBO SCRIPT
04 - 10 October, 2019
Zanabazar Fine Art Museum
Соёмбо үсэг зохиосны 333 жилийн ой тохиож байна.
Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Г.Занабазар нь 1686 онд Түвхэн бүтээлийн сүмдээ сууж байхдаа Соёмбо үсгийг зохиожээ.
Эртний Энэтхэг, Төвд, Монгол зэрэг номт гурван улсын номын хэлийг сацуу тэмдэглэж чадахуйц авианы төгс боловсорсон шинэ монгол үсгийг бүтээсэн нь хожмоо Монголын тусгаар тогтнолын бэлгэдэл болж чадсан. Энэхүү үсгийг ланз, нагар зэрэг үсгээс санааг авч зохиосон гэх бөгөөд нийт 90 гаруй үсгээс бүрдэх уг бичгийн эхний титэм буюу толгой үсэг нь гүн утга санааг агуулдаг байна.
"Өөрөө тодорсон гэгээ" гэж нэрлэгддэг титэм үсгийг Өндөр гэгээн анхандаа мутрын тэмдэг маягаар ашиглаж байж. Монголын ард түмэн арга билгээ хослон, төмөр хана хэрэм лүгээ төр улсаа хамгаалж , загас мэт сонор соргог, өнөр өтгөн, сум мэт шулуун, хуяг мэт бат нэгдэлтэй байж мандан бадарч явах болтугай гэсэн бэлгэдлээр түгсэн энэ үсгийн утга агуулга гүнзгий юм.
____________
Зурагт: Соёмбо үсгийн цагаан толгой. Удирдагч багш: Ц.Мөнх-Эрдэнэ, Гүйцэтгэгч бурханч багш: М.Эрдэмбилэг.
Энэхүү бүтээлийг та бүхэн "Соёмбо-333" үзэсгэлэгээс олж үзээрэй. Үзэсгэлэн 2019 оны 10-сарын 4-с 10-р сарын 10 хүртэл Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

Exhibition Details
Title: 333 YEARS OF SOYOMBO SCRIPT
Address: The Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Chingeltei district, Ulaanbaatar.
Dates: 04 - 10 October, 2019
Opening Hours: Monday to Friday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction workers square.
For press information and images please contact:
Email: [email protected]