BADRAL.Buyantogtokh - UN TY-ABLE KNOT
14-30 November 2014
Red Ger Art Gallery
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгынхоо хүрээнд уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, Монголын орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг төлөөлөгчдийг гадаад дотоодод таниулан сурталчлах үйл ажиллагааг "Улаан гэр" галерейгаар дамжуулан явуулж ирсэн билээ.
Энэ удаад залуу уран бүтээлч Буянтогтохын Бадралын гурван жилийн турш ажилласан "Үл тайлагдах зангилаа" бүтээлийг 2014 оны 11-р сарын 14-30-нд МУЗ-ийн Улаан гэр галерейд Та бүхэнд толилуулж байгаадаа МУЗ-ийн хамт олон баяртай байна.
Бадрал нь 1985 онд төрсөн ба тэрээр Монгол улс ардчилсан нийгэмд шилжих үеийг гэрчлэн өссөн нэгэн. Түүний бүтээлүүд өнгөрсөн 20 жилд манай нийгмийн өсч өндийж, ухарч бас сөхөрсөн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хэлээгүй үг, бүтээгүй түүх, харагдахгүй сүүдэр, мэдрээгүй шаналалын зангилаа. Мөн тэр зангилаанд өөрөө өөрийгөө анагаах, ухаарах, өсч өндийх нуугдмал эрчим, гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн шүтэн барилдлага тод мэдрэгддэгээрээ онцлог.
Бу.Бадралын юунаас ч үл хамаарах, содон бөгөөд зожиг байр суурь, уран бөгөөд ил тод хэллэг бидний өдөр тутмын амьдралд зангирсан олон зангилааны талаар бодох, дотроо тунгаах, ярилцах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.
Үзэгч Танд үл тайлагдах зангилаа аль болох цөөхөн, хэрэв байвал итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хайраар дүүрэн байхыг хүсье!