ARTWEEK 2022
18 - 30 November 2022
Research and Development Centre of the Ministry of Food, Agriculture and Light Industry

Virtual tour is available through the link below.
https://artweek.brdatas.com/?fbclid=IwAR2rGNjjei1e_KFS5uKZhmpXDKsl-Rzxy4ab8wn4Tt0yntGu77Rx5okBV_k

УРЛАГИЙН ДОЛОО ХОНОГ
Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг харуулах, уран бүтээлчдийг олон нийтэд таниулах томоохон зорилготой энэхүү үзэсгэлэнг өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Монгол Улсад Дүрслэх урлагийн мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан энэ удаагийн "ART WEEK 2022" үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын Яамны Сайд Ч.Номин, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, ерөнхий кураторууд болох Ч.Болдбаатар, Ё.Далх-Очир нар үг хэллээ.
Нийгэм, түүхийнхээ толь болсон урлаг уран зураг нь өмнөх үеүдийн уламжлалыг шинэ хэрэглэгдэхүүн, арга ажиллагаа, сэдэв агуулгаар баяжуулж, эдүгээ өвөрмөц хэв маягийг бүрдүүлэн иржээ. “ARTWEEK 2022” үзэсгэлэнд 30 гаруй уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигдаж, нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр туурвидаг үе үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож байна. Энэ оны өнгө аясыг тодорхойлон дэлгэсэн удаа дараагийн бүтээлүүд сонгон шалгаруулалтад ирсэн бөгөөд уран сайхны зөвлөл болон кураторуудын сонголтоор тухайн орон зайд тохируулан сонгосон аж.
Урлагийн долоо хоног болох байршлыг мөн нээлттэй сонгон шалгаруулалт хийн ХХААХҮЯ -ны Судалгаа Шинжилгээний Төвийн байрыг сонгон, тус төвийн судалгаа туршилт, инкубацийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон зай нь энэхүү үзэсгэлэнгийн нэгэн хэсэг болж, хэлбэрийн шинэ асуудал хөндөн, утга агуулга, сэдэв, үйл явдал цөм тун тохиромжтой зохицох билээ.