AXIS 2022 - Group Exhibition
16 - 18 November 2022
Norphei Art Gallery
16 - 18 November 2022
Norphei Art Gallery
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
“Тэнхлэг 2022” үзэсгэлэн
Энэ оны 11-р сарын 16-ны 16:00 цагт “Норфей Арт” галерейд цагт ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн уран бүтээлч багш нарын уламжлал болсон “Тэнхлэг 2022” үзэсгэлэн зохион байгуулагдана.
ШУТИС-ийн багш нар Анх 2005 онд уран бүтээлч багш нарын бүтээлийг толилуулах үзэсгэлэнг зохион байгуулах санаа гарснаас хойш 25 гаруй жил болж байна. “Тэнхлэг” үзэсгэлэнг олон жил уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба 2008 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Урлагийн их сургууль, 2010 онд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуульд тус тус гаргаж байсан түүхтэй. Уг сургууль нь дизайны мэргэжилтэн Монголд бэлтгэж эхэлснээс хойш 30-аад жил болж байгаа ууган сургуулийн нэг. 2021 оноос эхлэн Дизайн Виталити 2021 дизайны цогц үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ жилийн хувьд бусад Их сургуулийн МУБИС, СИТИ их Сургууль, лицей ШУТАС, Дизайн урлагийн академийн уран бүтээлчид ШУТИС-н ҮТС-н багш нартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Хүний амьдарч буй орчныг соёл гэвэл урлаг нь бидний мөрөөдөл хүсэл эрмэлзлэлийг илэрхийлдэг, харин дизайн бол бидний өдөр тутмын амьдралын гоо сайхан, гоо зүйг мэдрүүлэн, хүнд таатай орчныг бүрдүүлэхэд оршдог. Иймд уг үзэсгэлэнд ямарваа нэгэн тодорхой сэдвээр хүрээгээ хязгаарлаагүй аж. Тиймээс уг үзэсгэлэнд өөрийн мэргэжил, эзэмшсэн арга барилын онцлогийг харуулсан дизайны хэвлэмэл бүтээлүүд, график зураг, этюд, усан зураг, гобелен, фото арт, керамик гэх мэт олон төрлийн бүтээлүүд нэгэн орон зайд оршиж байгаа. Тус үзэсгэлэнд 22 гаруй уран бүтээлчийн 67 орчим бүтээл толилуулагдана. Бүтээлүүдийн томоохон орон зай эзэлж байгаа хэсэг нь дизайнер багш нарын бүтээсэн олон тооны лого тавигдсан нь энэ жилийн шинэлэг тал билээ. Харахад энгийн боловч тухайн брендын онцлог, санааг цөөн тооны дүрсээр оновтой илэрхийлэх нь маш их судалгаа эскиз хийгдэж олон хувилбараас сонгон авдаг цогц ажил юм. Сайн лого нь тухайн брендыг амжилттай явахад багагүй үүрэг гүйцэтгэдэг чухал илэрхийлэл тул, лого зохион бүтээх, санаагаа гаргах нь урлагийн бүтээл турвих адил чухал юм.
Уран бүтээлч бүр өөрийн өнгө аястай, дүр төрхтэй бөгөөд зураач дизайнер багш нарын хувьд хийсвэр болон бодит байдлыг хослуулан хурц тод өнгөөр тоглож өөрийн дотоод ертөнцийг чөлөөтэй илэрхийлсэн бүтээлүүд тавигдсан сонирхолтой үзэсгэлэн болж байгаа “Тэнхлэг 2022” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал “Норфей Арт” галерейд үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээллийг “Норфей Арт” галерейн 95903067 утсаар буюу www.norpheiartgallery.com хаягаар авна уу.
Урлаг судлалын ухааны доктор Б.Сэргэлэн.
Үзэсгэлэнгийн нэр: “Тэнхлэг 2022”
Үргэлжлэх хугацаа: 2022 оны 11-р сарын 16-18 нд
Нээлт: 2022 оны 11-р сарын 16-нд 16:00 цагаас
Хаана: Bluemon Center, 1-давхарт Norphei Art Gallery

Exhibition Details
Title: OUR NOVEMBER - Davaanyam.L & Bayartsetseg.L
Adress: Norphei Art Gallery
Dates: 06 - 15 November 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]