BEGINNING III - by PUUDORJ Purevsuren
13 - 19 May 2022
Norphei Art Gallery
13 - 19 May 2022
Norphei Art Gallery
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Зураач П.Пүүдоржийн “Эхлэл III” бие даасан үзэсгэлэн
Энэ оны 5-р сарын 13-ны 17:00 цагт “Норфей Арт” галерейд зураач П.Пүүдоржийн “Эхлэл III” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
Зураач П.Пүүдорж нь 1992 онд Дүрслэх урлагийн коллежийг график зураач, 1997 онд МУБИС-ийг зураач, багш мэргэжлээр төгссөн. Тэрээр 2004 онд БНХАУ-н Ханжоу хотын Уран зургийн Академид мэргэжил дээшлүүлж ирээд өнөөг хүртэл уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй билээ. Түүний бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгүүд нь хоорондоо харилцан адилгүй, баялаг болж ирсэн бөгөөд гурав дах удаагийн “Эхлэл III” үзэсгэлэн нь ч “нээлтээр” дүүрэн болох нь гарцаагүй.
2013 онд П.Пүүдорж анхны бие даасан “Эхлэл I” үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, усан будаг, хуурай зүү, тосон будаг зэрэг дүрслэх урлагийн олон техник, арга барилаар бүтээгдсэн бүтээлүүд дэлгэгдэж байсан бол 2015 онд олны хүртээл болсон “Эхлэл II” бие даасан үзэсгэлэн нь дан усан будгийн судалбар зургуудаас бүрдэж байв. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн усан будгийн бүтээлүүд нь хөнгөн чөлөөт бичилттэй, нойтон болон хуурай техникийг хослуулан бүтээсэн нь түүнийг усан будгийн маш чадварлаг зураач болохыг олонд таниулсан.
Уран бүтээлч маань “Эхлэл III” бие даасан үзэсгэлэндээ зориулан арван найман цоо шинэ бүтээлийг бүтээжээ. Үзэсгэлэнд дэлгэгдэх тус бүтээлүүд нь арга техникийн хувьд монгол зураг-график ажиллагааг хослуулан бүтээгдсэн нь өөрийн өвөрмөц арга барилтай мастер бүтээлч болохыг харуулж байна.
Үзэсгэлэнгийн нийт бүтээлүүдийг сэдвийн хүрээнд хоёр хэсэгт хуваан авч үзэж болно. Нэгт, монгол дайчдын ур ухаан, гарамгай чадвар, мөнх дуурсагдах сүр жавхлант түүхийг өгүүлжээ /өрлөг жанжин, монгол анчид/.
Хоёрт, аж байдлын сэдэвтэй угсаатны судалгаанд үндэслэсэн бүтээлүүд /хүрээ зээл, бэр буулгах ёс, наадам ойртлоо/ төрөн гарчээ.
Уран бүтээлч бүтээлүүдээ туурвихын тулд соёл, түүх, угсаатны зүй, археологийн судалгааг хийж уран сайхны аргаар илэрхийлсэн нь ялгаран үзэгдэх ажээ. Тухайлбал “Бэр буулгах ёс” бүтээлд Есөн цагаан морьд хөлөглөн гүн хүндэтгэл илэрхийлэх ураг барилдах гайхам мөчийг харуулсан бол “Хүрээ зээл” бүтээлд нь
May 12, 2022
ХХ зууны эхэн үед “Урт цагааны” гудамж “Хүрээ зээл” байсан түүхийг дэлгэн үзүүлэхдээ аж байдлыг өрнүүн, сонирхол татам өгүүлэмжтэй харуулжээ. Тэртээд харагдах сүм хийд, Орос, Хятадын пүүс, банк, дэлгүүр хоршоо зэрэг тухайн үед “өндрөөрөө” цоллуулж байсан архитектурын дурсгалуудыг ч томруун харуулсан нь XX зууны эхэн үеийн Нийслэл Хүрээ хотыг сэргээн босгоод ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
“Нэг тугийн дор” бүтээлдээ уран бүтээлч маань монголчуудын төрийн туг дор нэгдэж хүчирхэг явсан түүхийг сануулсан гүн агуулгатай бүтээл болжээ. “Ану хатан” бүтээлийг тогтоон үзвээс өрлөг их жанжид, зоригт баатар эрсээс гадна монгол бүсгүйчүүд тэдэнтэйгээ мөр зэрэгцэн их түүхээ бүтээж явсан бахархам түүхийг нэхэн сануулах нь эрхгүй бишрэм сэтгэгдэл үлдээх ажээ. Тус бүтээл дээр дүрслэгдсэн дөрвөн морьд нь эр зориг, үнэнч сэтгэл, эх орон, үр удмаа гэх монгол эмэгтэй хүний эрхэм үнэт зүйлийг бэлгэдэх агаад хийсвэрлэл, хосгүй нандин болохыг илэрхийлсэн цэнхэр өнгөтэй байх ажээ.
Сүр жавхлант өмсгөлтэй Ану хатны гоо үзэсгэлэнт дүр төрх, шийдэмгий харц, урагш тэмүүлсэн хөдөлгөөн нь түүхэн эмзэглэм мөчийг эрхгүй сануулна.
Уран бүтээлч хүн мөнхийн эрэл хайгуулд оршиж, өөрийн гэх арга барилаа олохын төлөө бүхий л оюун ухаан, ур чадвараа дайчлан туурвидаг. Энэ замналд няцаж буцах нь их байдаг. Харин зураач П.Пүүдоржийн “Эхлэл III” бие даасан үзэсгэлэнд толилуулагдах бүтээлүүд нь түүнийг өөрийн гэх онцгой арга барилаа олж, өөрийгөө нээсэн уран бүтээлч болохыг илтгэн харуулж байна.
Үзэгч та бүхэн П.Пүүдоржийн уран бүтээлийн үзэсгэлэнд тухлан саатваас бахархам түүх, түүхэн хүмүүсээ нэхэн санаж, өөрийн гэх шинэ түүхийг бүтээх урам зориг, хүч тэнхээ олж авна гэдэгт эргэлзэхгүй байна.
“Эхлэл III” үзэсгэлэн 2022 оны 5-р сарын 17-ныг дуустал “Норфей Арт” галерейд үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээллийг “Норфей Арт” галерейн 95903067 утсаар буюу www.norpheiartgallery.com хаягаар авна уу.

Exhibition Details
Title: BEGINNING III - by PUUDORJ Purevsuren
Adress: Norphei Art Gallery
Dates: 13 - 19 May 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]