BEST ARTWORK 2023 - Group Exhibition
11 - 23 October 2023
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
11 - 23 October 2023
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2023” ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭГЧДИЙН МЭЛМИЙД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
Монгол Улсын Засгийн Газрын “Журам батлах тухай” 2006 оны 115 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах “Оны шилдэг бүтээл 2023” үзэсгэлэн үзэгчдийн мэлмийд хүрхэд бэлэн боллоо.
Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 81 уран бүтээлчийн 99 бүтээл ирснээс Мэргэжлийн зөвлөл нэгдүгээр шатны шалгаруулалтаар журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, бүрэн хатаагүй, ур хийц муу, гоо зүй, уран сайхны болон үзэсгэлэнгийн шаардлага хангахгүй үзүүлэлтээр 36 бүтээлийг хасаж 63 бүтээл шалгарч үзэсгэлэнд дэглэгдлээ.
Шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол 2023 оны 10 сарын 23-ны өдөр 16:00 цагт Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү үзэсгэлэн 2023 оны 10 сарын 11-ээс ийнхүү эхлэн 10 сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх тул урлагийн бүтээлийг эрхэмлэн дээдлэгч үзэгч та бүхнийг 2023 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр морилон саатахыг урьж байна.
Монголын Уран Зургийн Галерей

Address: The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building.
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn