BEST OF BLUE SUN 3 - Group Exhibition
11 - 18 November 2022
ITC International Trade Center of Mongolia 3rd floor

ЭХЛЭЛ-ӨРНӨЛ дэхь ЭХЛЭЛ....
START-ACTION
SOURCE-BUILD UP
Бүх зүйлс хөдөлгөөнд оршдог....
Эхлэл нь өгөгдөхүүнийг бий болгон өрнөх боломжийг нээдэг. Тэгэхээр эхлэл нь өгөгдэхүүний үйлдлийг эхлүүлдэг юм байна гэж ойлгож болохоор,
Үүнд цаг орон зай хамаатай... бид цаг орон зайг бий болгон шинээр эхлүүлдэг үү?
Эсвэл цаг орон зай биднийг бий болгодог уу?
Хаана хэдий яагаад бий болсон зэрэг нь өөр хоорондоо ялгаатай авч нийтлэг том агуулгаараа нэг гэж хэлж болохоор бид урлагийн уран бүтээлч гэдэг утгаараа тайлбарлахад арай ойр мэт..
Өнөөдөр монголд контемпорари урлаг бий болоод 20 жил болж үйлдэл эхлээд өрнөл үргэлжилж байна. “Хөх Нар” Монголын контемпорари урлагийн төвийг мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг утгаар нь хэнч үгүйсгэхгүй байх...Харин энд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн нь уран бүтээлчид бөгөөд бид урлагийн мэдлэг мэдээллээ дээшлэн хөгжүүлэх үүднээс олон улсын ART CAMP хөтөлбөр, OPEN ACADEMY төсөл BARE HOUSE зэрэг төсөл үйл ажиллагааг гадаадын артист, судлаач, кураторуудтай хамтран монголд хэрэгжүүлсээр ирсэн .
“ХӨХ НАР” төвийн уран бүтээлчдийг дэмжин хамтран ажилласан Монголын Урлагийн Зөвлөл, Занаду арт галерей, 976 арт галерей, олон улсын Венецийн биеннал, Норд арт төсөл, Ланд Арт төсөл зэрэг хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж буй тэдгээрийг үүсгэн байгуулагчид болоод зохион байгуулагч нарт чин сэтгэлээсээ талархаж буй бөгөөд
Товчхон харахад ийм авч монголын контемпорари сэтгэлгээний орон зайн урлагийг хөгжүүлж өөрдсийн бүтээлч сэтгэлгээгээр өөрийгөө бий болгож буй артистууд маань 21 зуун шинэ эриний урлаг оюуны томоохон санг бүрдүүлээд байна.
Анну Вилениус “Нүцгэн байшин” номны оршилд Бид хаана байрлаж байгаасаа, хэн гэдгээсээ хэзээ ч зайлсхийж чадахгүй ба, ямар ч төгс ертөнц бүгдийг шив шинэ болгож чадахгүй юм. \ Ницше, хүн зайлшгүй байдлыг зүгээр хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй биш бөгөөд , түүнийг хайрлах хэрэгтэй юм ....гэж бичжээ.
Бид гэгээрлийн үйл явц буюу нэгдмэл ,төсөл,-ийн хүрээнээс давсан мэдлийг бий болгогч давхар процессуудын дотор эргэлт буцалтгүйгээр оршиж байгаа юм. Тайна өөрийнхөө ессендээ “төгс ертөнцийн эсрэг” ийн тухай бичсэн ба тэрээр бидэнд бодит хорвоод амжилтайгаар оршин амьдрах тухай замуудыг санал болгосон байна. Анну мөн хамтран ажилласан урлаг судлаачид бүтээлчдэд болоод “Хөх Нар” контемпорари урлагийн төвийнхэнд талархаж байгаагаа бичжээ. Цаг орон зайг илэрхийлэх нь түүхэн хугацааны асуудлууд мэт боловч бас сэтгэлгээний орон зайд оршиж буй ухагдахууныг өөрөөр харах үзэл философи бидэнд хэрэгтэй байна. Финляндийн Аалтогийн Их Сургууль, Дүрслэх Урлаг болон Дүрслэлийн Соёлын ухааны Профессор Харри Лааксо урлагийн тухай хэлэхдээ:
Урлаг нь өөрөө, газар зүй, түүх болон соёлын ялгаанууд зэрэг хүмүүсийн амьдралыг тодорхойлдог хүчин зүйлүүдэд нарийвчлан хандах замаар урлагийн оршихуйн тухай асуултууд нь үүний улмаас илэрхий болж байгаа бөгөөд ингэснээрээ бидний дотроо эргэцүүлдэг бодол санаануудыг илрүүлэн гарган ирж байгаа юм. гэж Тайна Ражати AGAINST UTOPIAS хэмээх ессенийгээ 1999 онд бичсэн энэхүү ессенд Мартин Хейдеггерий шүлэг, философ-с оролцуулан өөрийнхээ санааг бичихдээ БИД ОДОО ЭХЭЛЦГЭЭЕ, БИД ДУНД НЬ БАЙГАА УЧРААС, ГЭВЧ... ХЭРВЭЭ БИД ДАХИН ЭХЛЭВЭЛ гэх мэт сонирхолтой ухагдахуунуудыг гаргасан.
Бид одоо эхэлцгээе. Бид дундаас нь эхлэе яагаад гэвэл бид энэ хорвоо ертөнцөд дундаас нь ирдэг. Бид хэзээ ч эхнээс нь эхлэж, тэгээд төгсгөл руу нь очоод, тэр бүгдийг яг тэр дарааллаар нь тайлбарлан өгүүлж чадахгүй юм.
Гүн ухаанч Мартин Хейдеггер хэлэхдээ бид хорвоо ертөнцийн тухай төрөлхийн мэдрэмжтэй байдаг бөгөөд энэ нь зүгээр нэг дотоод оршихуй биш бөгөөд хорвоо ертөнцтэй болон өөрийн хувь хүнтэйгээ холбогдох холбоос юм гэжээ. Хорвоод оршихуй нь тогтмол ба хөдөлгөөнгүй зүйл биш ба энэ нь тодорхой замаар оршихуй юм.
Артист хүн яагаад эхлүүлж яагаад үргэлжүүлэх өрнүүлэх шалтгааныг өөртөө бий болгооод байгаа нь Урлаг гэдэг ухагдахууны сүнслэг сүлдлэг зөн совинтой холбоотой ..Хэрэв сэтгэлгээний орон зайд өөрийгөө бий болгосон бүтээлчид байгаагүй бол бид юуг харж юутай харьцах вэ?.....
БЕСТ ХӨХ НАР 3
Куратор Ё.Далх-Очир