Blurred Lines - Archival Exhibition by Agnuush
23 - 27 Jun 2021
Public Art Event
23 - 27 Jun 2021
Public Art Event
BLURRED LINES
ARCHIVAL EXHIBITION
2021.06.19 - 2021.06.27
Өвс буюу марихуан татсаны улмаас шоронд орсон залуусын тухай өгүүлэх “Blurred Lines” цувралыг баримтат гэрэл зурагчин Агнууш 2018 онд эхлүүлсэн. Цувралд өгүүлэгдэж буй дүрүүд тухайн үед 17-22 настай байсан бөгөөд Агнууш залуусын өдөр тутмын амьдралыг зургаан сарын турш баримтжуулсан. Тэрээр цувралаа түр орхин аялалд гарсан хугацаанд “Blurred Lines” цувралын дүрүүд нэг нэгээрээ баривчлагдаж, хоригдсоныг мэдээд “өвс”, “хар тамхи” хэмээх табу сэдвийн тухай нийгмэмд зарим хэлбэрээр нийтлэж, дуу хоолойгоо хүргэж, энэ тухай харилцан яриаг эхлүүлэхийг уриалсан.
Дуранд буусан мөчүүд ихэнхдээ гэрт, хувийн орон зайд өрнөcөн учир өөрийн амьдардаг гэртээ үзэсгэлэнгээ толилуулах болсон юм. Агнуушийг эдгээр залуус өөрсдийн орон зайд нэвтрүүлж, түүхээ хуваалцсантай адил тэрээр эргээд үзэгчдийг өөрийн хувийн орон зайд урьж, нийтийн болон хувийн орон зай хоорондыг зааг, бидэнд бусдын түүхийг таниж мэдэхэд үүсдэг солбилцолыг хуваалцаж байна.
Энэхүү архив-үзэсгэлэн нь “Blurred Lines” цувралаар гарч буй гурав дахь үзэсгэлэн юм. Тус цувралыг 2018 онд эхлүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаас гадна цувралын хүрээнд буй болсон нийтлэлүүд, дүрс бичлэг, гэрэл зургийн ном, сонин зэргийг өөрийн амьдардаг гэрийн орчиндоо толилуулсан.
Гэрэл зурагчин Агнууш нь 2017 оноос эхлэн гудамжны гэрэл зураг, баримтат гэрэл зургаар дагнан ажиллаж эхэлсэн бөгөөд гэрэл зургийн медиумаас гадна перформанс, стрийт арт зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг уран бүтээлч юм.

Exhibition Details
Title: Blurred Lines - Archival Exhibition by Agnuush
Address: Public space, 1st bld Chingeltei district city of Ulaanbaatar
Dates: 23 - 27 Jun 2021
Opening Hours:
Admission:
For press information and images: [email protected]