BUM - by BUMANDORJ Lkhagva
03 - 26 November 2023
B Contemporary Art Gallery
03 - 26 November 2023
B Contemporary Art Gallery
“БУМ” | бие даасан үзэсгэлэн
Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран бүтээлч Лхагваагийн Бумандоржийн "БУМ" бие даасан үзэсгэлэн 2023 оны 11-р сарын 03-ний 17:00 цагт Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Уран бүтээлч, Лэнд арт Монголия 360 ТББ-ын монгол дахь тэргүүн Л.Бумандорж нар хүндэтгэлтэйгээр нээлээ.
Үзэсгэлэнд түүний уран зургууд болох гэр хороолол, судалбар, хийсвэр зохиомжууд нэн сонин өнгө аястайгаас гадна, модон бар, байгаль дээрх Лэнд-арт, видеоноос бүрдсэн 70-н бүтээл дэлгэгджээ.
Бүтээл бүртээ монголын нэгэн түүхэн цаг үеийг дүрслэх урлагт мөнхлөн үлдээжээ.
Та уран бүтээлчтэй танилцаж, түүний нарийн сэтгэмжийн хослол, түүний ертөнцөөр аялахыг хүсвэл Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейг зорьж ирээрэй.
ТА БҮХНИЙГ ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА.
Гэрэл зургийг: Ж.Мөнхжаргал
Үзэсгэлэн: 2023.11.03-аас 11.26-ыг дуустал
Цагийн хуваарь: Даваагаас бусад өдөр 11:00-18:00 цаг
Холбоо барих: 8859 2255
Байршил: СБД, 7-р хороо,11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэдэх, B CONTEMPORARY ART GALLERY

Лхагваагийн Бумандорж нь (1954 онд төрсөн) МУЭ-ийн нэрэмжит шагналт уран бүтээлч юм.
Дондог багшийн шавь болсон хувь заяандаа баярлаж явдаг зураач бол Лхагваагийн Бумандорж билээ. Дүрслэх урлагийн дунд сургууль Хөгжим бүжгийн дунд сургуулиас тусдаа гарч анхны төгсөлтөө хийсэн 1974 онд сургуулиа дүүргэн удалгүй Герман улсын Лейпциг хотын Зураасан зураг, номын чимэг зургийн сургуульд орж суралцан 1987 онд төгсөж ирсэн байна.
Монгол маркын товчоонд ерөнхий зураачаар ажиллаж энэ урлагаар эх орноо гадаад орнуудад сурталчилан таниулахад үнэт хувь нэмрээ оруулсан байдаг. Дүрслэх урлагийн дээд сургуульд багш, захиралаар ажиллаж байв. Чөлөөт уран бүтээлч болж уран бүтээлээ хийхийн зэрэгцээ өөрийн урландаа шавь сургалт явуулж гадаад дотоодын олон авьяаслаг залуусыг уран бүтээлийн замд хөтлөн оруулсан ачтан юм.
Дондог багш шигээ алиа хошин зантай, хүмүүстэй чин сэтгэлээсээ ойртон нөхөрлөдөг зан чанар нь шавь нараа хурдан хугацаанд зураач болох замд нь хөтөлдөг болов уу. Бумандоржийн модон барын ажлууд нь алиа хошин хэв шинжтэй, уран нарийн зураас болон донжтой дүр төрхөөрөө онцгой ялгардаг. Уран зургийн төрөлд “Гэр хороолол”-ийн сэдэвт зургаараа ихэд алдаршин гадаад дотоодын цуглуулагчдын сан хөмрөгт зургууд нь багтсан байдаг. Түүний эдгээр бүтээлүүд монголын нэгэн түүхэн цаг үеийг дүрслэх урлагт мөнхлөн үлдээжээ.
Бумандоржийн хийсвэр зохиомжууд нэн сонин өнгө аястайгаас гадна байгаль дээрх элдэв зүйлс болон эргэн тойрондоо байгаа юугаар ч хамаагүй ЛЭНД-АРТ хийж явдаг нь нэн өвөрмөц билээ. Хорвоог зөвхөн зургаар илэрхийлхээс гадна яруу найрагт ур чадвараа сорин 2000 онд “Зураач байгаль хоёр” нэртэй анхны номоо хэвлүүлж уншигч олондоо өргөн барьсан байна. Эх орондоо болон гадаадын олон улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж Монголын өнөөгийн Дүрслэх урлагийн төвшинг таниулж яваа уран бүтээлч билээ.
С.Төгс-Оюун
Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]