COLOR / SHADOW - by KENNA
29 August - 07 September 2023
Red Ger Creative Space
29 August - 07 September 2023
Red Ger Creative Space
Уран бүтээлч Кеннагийн Өнгө/Сүүдэр анхны бие даасан үзэсгэлэнг 8-р сарын 29-с 9-р сарын 7-г дуустал Улаан гэр галерейд гарна.
Уран бүтээлчийн тухай.
Кенна нонбайнари уран бүтээлч, комедиан, хүний эрхийн активист, феминист бөгөөд 2020 онд СУИС-ийн ДДУС-ыг Уран зураач мэргэжлээр төгссөн юм. Одоо тэрээр Английн ЗГ-ын тэтгэлгээр Сассексийн Их Сургуульд Күийр судлалаар Магистрын зэргээ хамгаалахаар зэхэж буй.
Үзэсгэлэнгийн тухай:
Энэхүү үзэсгэлэнгээрээ уран бүтээлч маань оршихуйг өнгө/сүүдэр гэж үзэж, энэ хоёр нь эсрэгцэл мөн нэгдэл юм гэдгийг харуулахыг зорьжээ. Өнгө/Сүүдэр үзэсгэлэндээ сүүлийн жилүүдэд туурвисан инсталяц ажлуудаа нэг дор толилуулж байна. Түүний бүтээлүүд үзэгчдээ татан оролцуулж, хамтын бүтээл болж, цаг хугацааг сүлэн хамтын дурсамжийг бүтээдэг онцлогтой. Хайр, харуусал, урам хугарах, золиослох, өвдөлт, ганцаардал, бахархал. Хүний оршихуй, күийр оршихуйг бүтээлдээ шингээхийг зорьдог. Түүний бүтээх үйл явц нь гүнд орших мэдрэмжээ илэрхийлж, түүгээрээ бусадтай холбогдож ганцаардлыг даван туулж буй аж.
Уран бүтээлчийн тунхаглал:
Би уран бүтээлч үйл явцаараа дамжуулж эцгийн эрхт соёлт, капиталист нийгэмд оршихуйг илэрхийлэх орон зай, өнгө ба сүүдэр, биесийг хайдаг/эрэлхийлдэг. Мөн уран бүтээлээрээ дамжуулж хомофоб, эцгийн эрхт нийгэмд күийр олон нийт, дарлагдсаар буй бүх жендэрийн оршихуйн ул мөр, түүхийг үлдээх гэсэн миний тэмцэл юм. Түүхийг хэн бас хэний өмнөөс бичдэг вэ? Хамгийн ихээр арчигдсан түүх хэний, аль бүлгийн оршихуйн түүх байсан бол? Миний инсталяцууд ихэвчлэн үзэгчдээ оролцуулсан, дуу хоолойг нь шингээсэн хамтын бүтээл байдаг онцлогтой. Одоогоор би орон зай, дурсамжийг эрэлхийлсэн инсталяц, дижитал арт, туршиц кино зэрэг олон төрлийн арга хэлбэрээр активист уран бүтээл туурвиж буй.

Address: Red Ger Creative Space, Tourist street, Delta center, 4th floor, Room 402. (Arts Council of Mongolia office)
Opening Hours: Monday to Friday, 11am to 5pm
Admission: Free
Email: [email protected]