ART AVENUE
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
Color of Life - Group Exhibition 
27 September - 01 November 2021
Art Code Gallery

“Color of Life”

Хүмүүний амьдралын цаг хугацаа, урсан одох мөч бүхэн өөр өөрийн өнгөтэй. Тэдгээр өнгүүд нь тэнгэрт буй ододоос ч олон гагц өөрийн цаг хугацаа, орон зайд л оршино. Бүх зүйл оршин буй цаг хугацаатай байдаг шиг өнгө бүхэн өөрийн гэсэн илэрхийлэлтэй.
Натьюрморт нь зөвхөн уран зурагт төдийгүй дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд олон зууныг дамжин гол сэдвүүдийн нэг байсаар ирсэн төдийгүй мастер уран бүтээлчдийн аль ч цаг үед орхигдуулж, мартаж байгаагүй сэдвийн нэг мөнөөс мөн. Натьюрморт бүр өөрийн гэсэн хэллэгтэй, дүрслэлтэй, агуулгатай, өнгөтэй мөн өөрийн гэсэн цаг хугацаатай. Магад натьюрморт нь бидний хүрээлэн буй амьд болон амьд бус зүйлсийн хоорондын харилцааг хамгийн энгийн агаад гүн гүнзгий илэрхийлж чаддагаараа онцлог. Иймд Натьюрморт нь олон зууны туршид урлагт, уран бүтээлчдийн дунд тэдний зүрх сэтгэл дотор оршин, амьд өнгүүдийн чимээгүйхэн атлаа тодхон илэрхийлэл болсоор...
“Color of Life” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагт амьдрал, хүсэл мөрөөдөл, цаг хугацаа, ирээдүйгээ бүхэлд нь зориулсаар ирсэн 5 мастер уран бүтээлчийн Натьюрмортыг өөр өөрийн ертөнц, аялгуугаар дүрслэсэн үл давтагдах бүтээлүүд дэлгэгдсэн ба энэхүү үзэсгэлэнгээс амьдралын хором мөч бүрийн баялаг өнгө, үл давтагдах амт, чихнээ состох аялгуу, бодлоос гадуур зугаалах мэдрэмж, цаг хугацааны хэлхээг мэдрэх нь лавтай.

"Color of life" үзэсгэлэн 11 сарын 1- ийг хүртэл дэлгэгдэх болно.
​
Байршил: Shangrilla mall-зүүн талд Olympic Residence 2 давхарт
Утас: 99854049, 89806021
Өдөр бүр: 10:00-20:00

Exhibition Details
​

Title:                              
Color of Life - Group Exhibition
Address:                        Olympic residence, 2nd floor             
Dates:                           
27 September - 01 November 2021
​Opening Hours:           On appointment 
Admission:                                                          
Travel:                            East from the Shangrilla Hotel and Office centre


​For press information and images please contact:
Email: info@artavenue.mn 
​​
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS