CONNECTING TIME AND SPACE ACROSS THE ANTHROPOCENE: MONGOLIA and the MIDWEST
Solo Exhibition by Stefan Petranek
26 May - 19 June 2023
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
Solo Exhibition by Stefan Petranek
26 May - 19 June 2023
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
Stefan Petranek, a teacher and associate professor at Indiana University in the United States, is a photo, video, and multimedia artist who is exhibiting in Mongolia for the first time. He has been creating works related to the destruction of nature for the past 5 years, and he is presenting his works to the Mongolian audience based on his research on how nature is being damaged by traveling to many states in the United States.
Curated by Uranchimeg Tsultem
АНУ-ын Индианагийн Их сургуулийн дэд профессор, гэрэл зураг, видео, уран баримлын хэлбэрийг ашиглан орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч Стефан Петранекийн "ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙГААР АНТРОПОСИНИЙ ЭРИН ҮЕД ХОЛБОГДОХ НЬ" үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдана
Үзэсгэлэнгийн тухай товч танилцуулга:
АНУ-ын уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар Антропосиний эрин үед холбогдох нь” уран бүтээлийн үзэсгэлэнг куратор Ц.Уранчимэгийн дэглэлтээр толилуулж байна. Уран бүтээлч АНУ-ын Флорида, Орегон, Невада, Айдахо зэрэг хэд хэдэн мужаар аялж, байгаль суйтгэгдэж, унаган төрхөө алдаж буй үнэн бодит байдлыг нүдээр үзэж, холбогдолтой мэдээллүүдийг цуглуулсны үндсэн дээр бүтээлээ туурвиснаараа онцлог юм. Байгаль дэлхий сүйдэж байгаа энэ эрин үеийг эрдэмтэд Антропосин хэмээн нэрлэх болсон бөгөөд энэхүү дэлхийн гамшиг монголчуудад ч хамааралтай тул энэ үзэсгэлэнгээ Монголд гаргахаар шийдсэн билээ. Мөн түүнчлэн Индиана Их Сургуульд Монгол хэл заахаас гадна Монгол судлалын анги байдаг тул Индиана Их Сургуулиас зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэн Монголд гарж буй нь хоёр орны соёлын харилцаанд тодорхой ач холбогдолтой. Индиана Их Сургуулийн Херрон Урлаг+Дизайны сургууль нь Уран Зургийн Галерейтэй хамтран ажиллах санамж бичгийг 2022 онд солилцсоны дагуу энэхүү анхны үйл ажиллагааг зохион байгуулж байна.
АНУ-ын Уран бүтээлч Стефан Петранек-ийн товч танилцуулга:
АНУ-ын Индиана Их Сургуулийн багш, дэд профессор Стефан Петранек нь гэрэл зураг, видео, мулти- медиа – гийн уран бүтээлч бөгөөд анх удаа Монголд үзэсгэлэнгээ гаргаж байна. Тэрбээр сүүлийн 5 жил байгаль сүйтгэгдэж байгаатай холбоотой бүтээл хийж байгаа бөгөөд АНУ-ын олон муж нутгаар аялж байгаль хэрхэн гэмтэж байгаа талаар хийсэн судалгаан дээр тулгуурлан бүтээсэн уран бүтээлээ Монголын үзэгчдэд толилуулж байгаа болно. Тэрбээр олон арван бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас гадна Индианаполис хотын Урлагийн Зөвлөлийн ДеХааны нэрэмжит шагнал, Индиана Их Сургуулийн
“Онцлох багш” зэрэг шагналуудыг хүртэж байжээ. Тэрбээр Монголын байгалийн тухай судалгаан дээр тулгуурлан шинэ бүтээл хийхээр төлөвлөж байгаа болно.
Куратор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн товч танилцуулга:
АНУ-ын Индиана Их Сургуулийн багш, дэд профессор, гадаад харилцааны захирал Ц.Уранчимэг нь Монголын анхны куратор бөгөөд 1993 оноос эхлэн Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг дотооддоо болон АНУ, Япон, Герман, Хон Конг, Итали зэрэг олон арван орнуудад гаргасаар ирсэн билээ. Тэрбээр Монголын урлагийн талаар “Хүрээ хийдийн Монголын Буддын шашны Урлаг”, “Орчин цаг ба урлаг”, “Монголын Дүрслэх Урлагийн тухай нийтлэлүүд, 1993-2018” зэрэг зургаан ном хэвлүүлснээс гадна, АНУ-д хоёр ном, арваад эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэлсэн бөгөөд Монголын урлагийн сэдэвтэй хичээлийг анх удаа АНУ-гийн Калифорнийн Их Сургууль болон Индиана Их Сургуульд зааж эхэлсэн түүхтэй.

Address: The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building.
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: [email protected]