DATA FREEDOM: YOUR RIGHTS 2021
06 -10 December 2021
Norphei Art Gallery
06 -10 December 2021
Norphei Art Gallery
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ, Тунгаахуй өгөгдлийн урлангаас хамтран “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ-2021” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнгээр авлигыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг харуулсан иргэдийн оролцоо, иргэний нийгмийн түүхүүдийг танилцуулахын зэрэгцээ нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn сайт (open data platform)-ыг албан ёсоор танилцуулах болно.
Бодлогод залуусын хяналт ТББ нь “Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор 2014 онд үүсгэн байгуулагдаж, идэвхтэй ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл юм.
Бид хариуцлагатай, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү www.opendatalab.mnмэдээллийн санг 2021 оноос эхлэн хөгжүүлэн ажиллаж байна.
Дэлхийн улс орнууд төрийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэртэй холбоотой хуулиар хориглосноос бусад өгөгдөл, мэдээллийг ил тод болгох нь засаглалын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах үндсэн арга болохыг хүлээн зөвшөөрч байна. Иргэд мэдээлэлтэй байх, шаардлагатай мэдээллийг аливаа саад бэрхшээлгүйгээр, түргэн шуурхай олж авах нь төрийн үйл хэрэгт оролцох оролцоог нэмэгдүүлэхийн сацуу төр, түүний байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг тул иргэнд мэдээлэл ойлгомжтой, хүртээмжтэй байх нь төрийн байгууллага, албан тушаалтны ашиг сонирхолд ч нийцэх юм.
Зорилго: Төрийн ил тод байдлыг сайжруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, төртэй түншилж, хамтран ажиллах явцдаа нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан иргэний нийгмийн байгууллагуудын түүхийг өгүүлэх замаар нээлттэй өгөгдлийн сан бүхий www.opendatalab.mn сайтыг үйл ажиллагааг таниулна.
Үзэсгэлэнд оролцогчид:
1. Лийд төгсөгчдийн холбоо
2. Залуусын давлагаа клуб
3. Цогц хөгжлийн үндэсний төв
4. Ikon.mn сайт
5. Монголын ДАТА куб
6. Noise art ХХК

Exhibition Details
Title: DATA FREEDOM: YOUR RIGHTS 2021
Adress: Norphei Art Gallery
Dates: 06 - 10 December 2021
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]