DONDOG Sumyajav - Retrospective Exhibition
11 - 17 November 2021
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
11 - 17 November 2021
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Багш Сумъяажавын Дондог агсны мэндэлсний 85 насны ойд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэн
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагдаж байдаг ба алтан үеийн ахмад уран бүтээлчдийн бүтээл нь хүндтэй байр суурийг эзэлдэг билээ. Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор 2019 оноос Ахмад уран бүтээлчдийн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд “Оршихуй” хэмээх нэгдсэн үзэсгэлэнг зохион байгуусан юм. Энэ цагаас эдүгээ хүртэл ахмад уран бүтээлчдийн нийт 5 удаагийн үзэсгэлэнг зохион байгуулаад байна.
Энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн МУУГЗ зураач, багш С.Дондог агсны мэндэлсний 85 насны ойг тохиолдуулан хүндэтгэлийн үзэсгэлэн зохион байгуулж үзэгч та бүхэндээ толилуулж байна.
Алдарт зураач Сумъяажавын Дондог нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Ерөө Хүдэр сумын “Хүдэр харуул” хэмээх газарт төржээ. 1958-1964 онд ЗХУ-ын Ленинград хотноо И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургуулийн уран зургийн ангид суралцан төгсжээ. Тэрээр сургуулиа төгсөж ирээд ХБДС, УБДС, ДУДС-д тасралтгүй 30 гаруй жил багшилж Монголын дүрслэх урлагийн салбарт олон арван шавь төрүүлсэн юм. С.Дондог зураачийн урын сан хөрөг, аж байдлын зураг, түүх-хувьсгалын зэрэг олон сэдэвтэй бөгөөд зургийн үйл явдал өргөн цар хүрээтэй, уран сайхны дүрээ тодорхой үзүүлдэг чөлөөт биччилттэй, уран шийдэл зэрэг нь түүний бүтээлийн гол онцлог юм. Түүний уран бүтээлийн оргил үе буюу 1960-1980 онд бүтээгдсэн “Мөр”, “Адуучин”, “Зам”, “БАМ-д”, “Хуурч Жамъян” зэрэг бүтээл нь Монголын орчин цагийн дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн гэрч болж Улсын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Тус үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерей, Монголын театрын музей, Улаанбаатар хотын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 30 орчим сор бүтээлүүд дэлгэгдэж байгаа бөгөөд Агуу зураачийн сор бүтээлүүдийг эскизийн хамт дэглэсэн нь энэхүү үзэсгэлэнг нэн сонирхолтой болгож буй юм. Үзэсгэлэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Exhibition Details
Title: DONDOG Sumyajav - Retrospective Exhibition
Address: Mongolian National Art Gallery is located east side of the main square or parliament building.
Dates: 11 - 17 November 2021
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: 5000 MNT
For press information and images please contact:
Email: [email protected]