ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
ECHOES OF KHUBSGUL - Group Exhibition 
06 - 07 September 2023
National Museum of Mongolia

“ХӨВСГӨЛИЙН ЦУУРАЙ” тусгай үзэсгэлэн
Монголын Үндэсний Музей “Нээлттэй Хөвсгөл 2023” хөтөлбөрийн хүрээнд Монголын Урчуудын эвлэл, Хөвсгөл аймгийн Урчуудын эвлэлийн салбар, зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Хөвсгөлийн цуурай” сэдэвт тусгай үзэсгэлэнд эрхэм хүндэт үзэгч та бүхнийг морилон ирэхийг урьж байна.
“Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэнд Хөвсгөл аймгаас гаралтай зураач уран бүтээлчдийн төлөөлөл, хоймор нутгийн үзэсгэлэнт байгалийн сайхныг уран бүтээлдээ шингээн туурвисан зураач, уран бүтээлчид оролцоно.
Үзэсгэлэнд Ардын зураач, Төрийн соёрхолт, зураач До. Болд, Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г. Дунбүрээ, Урчуудын нэрэмжит шагналт зураач З. Доржжанцан, Урчуудын нэрэмжит шагналт зураач, ШУТИС-ийн хүндэт профессор зураач С. Болдбаатар нарын 10 гаруй зураач, уран бүтээлчдийн 50 гаруй уран бүтээлийг Монголын Үндэсний музейн “Монголын эзэнт Гүрэн” танхимд 2023 оны 10 дугаар сарын 06-наас 07 өдөр хүртэл үзэгч олондоо дэлгэн толилуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2023 оны 10-р сарын 06-ны өдөр, 11:20 цагт Монголын Үндэсний музейн “Монголын эзэнт Гүрэн” танхимд болно.
Хугацаа: 2023.10.06-07​

Address:                         National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646                 
Opening Hours:            Monday to Sunday, 10am to 5pm
Admission:                     free                                       
Travel:                              
West side of the Parliament building of Mongolia

​For press information and images please contact:
Email: [email protected] 
​​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS