EUROPEAN DIARIES 2 - by GUNCHINSUREN Norov
29 May - 06 June 2023
Mongol Art Gallery
29 May - 06 June 2023
Mongol Art Gallery
"ЕВРОПЫН ТЭМДЭГЛЭЛ-2" нээлтээ хийлээ.
МУЭ-ийн гишүүн зураач Н.Гүнчинсүрэнгийн 9 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн Mongol Art Gallery-д дэлгэгдэж, нээлтийн үйл ажиллагааны үеээр зураач Н.Гүнчинсүрэн Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа. Зураачдаа Mongol Art Gallery-н хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэж байна!
Үзэсгэлэн 6-р сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг урьж байна.
...
"ЕВРОПЫН ТЭМДЭГЛЭЛ-2" уран зургийн бие даасан үзэсгэлэн
Европын аль нэгэн хотод зуны дулаахан орой усны тусгалд нар жаргахыг харангаа алгуурхан салхи сэвэлзэн хацар илбэх шиг мэдрэмж…
“Европын тэмдэглэл-2” уран зургийн бие даасан үзэсгэлэнг таалан соёрхуулъюу. Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс Төв Азийн нүүдэлчин соёлтой монгол зураачийн нүдэнд өрнийн соёл иргэншлийн хамгийн энгийн ахуй хэрхэн тусгалаа олсныг харж болно. Түүний бүтээлүүдэд гол мөрөн, тэнгис, усны тусгалууд түлхүү дүрслэгдэн буй нь “ус” хэмээх нэгэн дүр дүрслэлээр дамжуулан хүрээлэн буй орчин болон зураач хоёрын харилцан нөлөөлөл, хот болон хотын иргэний харилцааг харуулна.
Мөн гадаад ертөнц хэрхэн бидний дотоод ертөнцөд нөлөөлж, эргээд дотоод ертөнцөөрөө гадаах ертөнцөө өөрсдөө бүтээж байдаг тухай бидэнд сануулах мэт. Европын орнуудын хот тус бүрийн аугаа архитектур барилгууд нь сүрдэм хэдий ч өрнийн соёл иргэншилт хүмүүс амьдрал, ахуйн жижиг деталь бүрт анхаарлаа хандуулдаг билээ. Н.Гүнчинсүрэнгийн бүтээлүүдэд энгийнээр дүрслэгдэх хотын кафед сууж буй хүмүүс, урлагаа бүтээж буй зураач, хундага дарс болон зоогийн ширээ, завь гэх мэт зүйлс цөм амин сүнстэй байх ба амьдралын эгшин бүрийг үзэсгэлэнтэй өнгөрүүлж, амгалан сэтгэлээр таашаалж тамшаалан оршдог соёл иргэншлийг бидний мэдрэмжинд хүртээж буй.
Уран бүтээлийн арга барилын хувьд дүрсүүдийг хэрхэн байрлуулан зохиомжлох хуулийг чухалд үзэх оросын реалист академик школоос гадна урсан өнгөрөх эгшин бүрийн мэдрэмжийг барьж авах мэт хөнгөн товшилтуудаар зурдаг францын импрессионист арга барил нөлөөлж мэргэжлийн түвшний бүтээлүүд бүтээх суурь болсон нь илт юм.
Венец, Берлин, Санкт-Петербург хол санагдавч урлагийн ертөнцөд зураачийн бүтээлүүдээр дамжин хязгаарыг гатлаж болох тул оюун санаа болон мэдрэмжийн аялалд эрхэм нандин үзэгч таныг урьж байна.
Урлаг судлаач М.Амина 2023, 05-р сар
Аминаа Машбат
#mongolartgallery
__________
Solo exhibition "Europe Diaries-2" by artist Gunchinsuren Norov
The feeling of watching the sunset on the water on a warm summer evening in a European city, with a gentle breeze caressing your cheeks...
Please enjoy the art exhibition "Europe Diaries-2". In the works of the artist N. Gunchinsuren, a member of the Union of Mongolian Artists, displayed in the exhibition, one can see how the simplest life of the European civilization was reflected in the eyes of the Mongolian artist with the nomadic culture of Central Asia. Rivers, seas, and water reflections are mainly depicted in his works, which shows the mutual influence between the environment and the artist, and the relationship between the city and the citizens through the image of "water".
It also reminds us of how the outside world affects our inner world; in turn, we create our own outer world with our inner world. In N. Gunchinsuren's works, the people sitting in the city cafe, the artist creating his art, the glass of wine, the dining table, the boat, etc., have a vital soul and brings to our senses a civilization that lives beautifully and enjoys every moment of life.
In terms of artistic methods, apart from the Russian realist academic school, which emphasizes the laws of how to arrange images, it is evident that the basis for creating professional-level works was influenced by the French impressionist method, which draws with light strokes to capture the feeling of each flowing moment.
Venice, Berlin and St. Petersburg may seem far away, but in the world of art you can cross the border through the artist's works, so we invite you, dear viewer, on a spiritual and emotional journey.
Art critic Amina Mashbat, May 2023

Address: South from the Dunjingarav market, Bayanzurkh district, Баянзүрх дүүрэг, 26 хороо, (Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд)
Opening Hours: Monday to Friday - 11am to 6pm, Weekends - 11am to 5pm
Admission: Adult 10,000 MNT / Children 5,000 MNT / Students 3,000 MNT
Tel: 7719 8080
For press information and images: info@artavenue.mn