GAIA - by ORKHONTUUL Banzragch
23 June - 06 July 2023
B Contemporary Art Gallery
23 June - 06 July 2023
B Contemporary Art Gallery
“ГАЯА: ТӨРӨЛХТӨН” БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН
Уран бүтээлч Б.Орхонтуулын “ГАЯА: ТӨРӨЛХТӨН” үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд 2023 оны 07-р сарын 04-ийн өдрийг дуустал олон нийтэд толилуулагдана. Та уран бүтээлтэй танилцаж, түүний ертөнцөөр аялахыг хүсвэл Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейг зорьж ирээрэй.

Б.ОРХОНТУУЛЫН “ГАЯА: ТӨРӨЛХТӨН” БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН
Уран бүтээлчийн нүдээр тольдвол байгальд өө сэв гэж үгүй
Огюст Роден
Дэлхий гэгч үзэсгэлэнт гараг сая сая төрөлтний өлгий нутаг төдийгүй оршин буй энэ экосистем янз бүрийн хэлбэрээр хүн төрөлхтөн бидний амьдрах нөхцөлийг хангадаг. Байгаль дээрх өөрчлөгдөж буй эерэг, сөрөг хувьслын явц өөрөө ямар нэг учир зорилготой бөгөөд түүний үр дүнд амьд биетүүд өөр хоорондоо харилцан ашигтай оршин тогтнодог. Уран бүтээлч Б.Орхонтуул амьд юмсын анхлагч чанар болоод байгалийн зүй тогтлыг тусган илэрхийлсэн “ГАЯА: ТӨРӨЛХТӨН” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ та бүхэнд толилуулж байна.
ГАЯА—дэлхийг бүтээгч эх гэгддэг эртний Грекийн домгийн бурхан. Тэр огторгуйн элемент үүслийн эхэн үед төрсөн тэргүүн бурхдын нэг тул Грекийн домог зүйд ГАЯА эхийн цээжин биед дэлхийн уулс, далайг буй хэмээн дүрсэлдэг заншилтай. Байгаль гэдэг хүн төрөлхтнөөс эрт оршин тогтнож, амьд бүхнийг зогсошгүй тэжээн тэтгэсээр ирсэн. Ургамал, амьтан, гол мөрөн, уулс гэх мэт байгалийн бүх хэлбэр нь бидний хувьд эрх тэгш ач холбогдолтой. Уран бүтээлч Б.Орхонтуул анхдагч гэгддэг мод, гал, ус, агаар, төмөрлөг гэсэн 5 элементийг чухалчлан үзэж, тэдгээрийн мөн чанар хийгээд хязгааргүй үргэлжлэх амин холбоог уран бүтээлдээ нэвт шингээж харуулахыг зорьжээ.
Б.Орхонтуул “Амьдралын мод” бүтээлдээ торус хэлбэрийн зогсошгүй эргэх хөдөлгөөн бүхий улиас модны голыг дүрсэлсэн нь амьд бүхний “түрүү төгсгөл” гэсэн мөнхийн холбоог илэрхийлнэ. Газар дэлхий ус, агаараар тэнцвэржинэ—ус, агаар эргээд газар шороонд нэвчдэг. Энэ зүй тогтлыг 2500 жилийн өмнө Дао сургуулийн онцлон тэмдэглэсэн “байгалийн бүтэц, амьд юмс өөрөө анхдагч, тэдгээр анхдагч юмс ер бусын гэмээр эв нэгдэлтэйгээр аж төрж, бие биенээ тэжээдэг” гэх эртний философийн онолтой уялдуулж болохоор. Түүнчлэн уран бүтээлчийн “ГАЯА: Дээд Эх” хэмээх домгийн дүрийн контекст нь “анхдагч бүтээгч” гэсэн илэрхийлэмжтэй ба бүтээлийн орой хэсэгт дүрслэгдсэн эмэгтэйн төрх Монгол соёлыг илтгэсэн хувцас зүүсгэлтэй байгаа нь Орхонтуулын үндэсний онцлог хэв шинжээ хадгалах гэсэн чин хүслийн илэрхийлэл болно.
Б.Орхонтуул 2022 онд толилуулсан “Өнөөдөр” бие даасан үзэсгэлэнгээс хойш хэд хэдэн удаа “торус” дүрсээр тоглолт хийж, контемпорари ажлууд олонд толилуулжээ. Түүний урлаж буй “торус” хэлбэр өөрөө төгс гэмээр зүй тогтолтой. Шинжлэх ухаан талаас торус нь бидний оршин буй 3 хэмжээст ертөнцийн татах хүчний хөдөлгөөнийг төлөөлсөн геометрын модел боловч мөн анатом, биологи, математикийн ухаанд яригддаг нэн сонирхолтой биет хэлбэр. Б.Орхонтуул уг хэлбэрт ямар нэг амьтай бөгөөд үйлдэлд оруулж болохуйц эрч түлхэц үүсгэж, өөрийн гэсэн медюмээр дамжуулан эрчимт хөдөлгөөн бүхий контемпорари баримлууд бүтээж байна. Торус гэх цагариг хэлбэрийн хөдөлгөөн, бүтэц хийгээд мөн чанарыг шинжлэх ухаанчаар харж онцолсон нь уран бүтээлчийн ажлыг улам хурцалж, үнэ цэнтэй болгож чаджээ.
Куратор: Б.Мичидмаа Michidmaa Bayr
Үзэсгэлэн 2023.07.06-ийн өдрийг дуустал олон нийтэд толилуулагдана. Та уран бүтээлтэй танилцаж, түүний ертөнцөөр аялахыг хүсвэл Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейг зорьж ирээрэй.
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00 -18:00
Байршил: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэхэд, 8800-7074

Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэ
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]