GEREL - Photography Exhibition
06 December 2023
69 ART TOILET, A Studio of the Union of Mongolian Artists
06 December 2023
69 ART TOILET, A Studio of the Union of Mongolian Artists
Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач Жиндийн Гэрэл /1963-2021он/ . Тэрээр 1986 он Дүрслэх Урлагийн Дунд сургууль улмаар 1998 он Нидeрландын Уран зургийн акадeми төгссөн. Мөн Европ, АНУ-ын олон хотуудад үзэсгэлэнгээ дэлгэж байсан бөгөөд Нью-Йоркт төвтэй “The Brooklyn rail” урлаг шүүмжлэгчдийн сэтгүүлийн 2009 оны дугаарт урлаг шүүмжлэгч Эллен Пөрлмений бичсэн “Улаанбаатараас ирсэн захидал” (Letter from Ulaanbaatar) өгүүлэлд “Тэр бол Монголын өнөө цагийн уран зургийн ертөнцийн ГЭРЭЛ” хэмээн Ж.Гэрэлийг тодотгожээ.“Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү”гэж хэлсэн байдаг. Ж. Гэрэл нь орчин цагийн Монголын Дүрслэх урлагийн төлөөл, залуу хойч үеийн уран бүтээлчдийн бахархал үлгэрлэл болсон эрхэм хүндэт уран бүтээлчдийн нэг байсан бөгөөд хэзээ ч БӨХӨХГҮЙ ГЭРЭЛ юм.