ART AVENUE
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

GOLDEN BRUSH 16 - Group Exhibition / АЛТАН БИЙР 16 - Хамтарсан Үзэсгэлэн
05 - 19 April 2022 
​Arts Gallery of the Union of Mongolia's Artist's



​2022.04.05-04.19-ний хооронд үргэлжлэх “Алтан бийр” олон улсын үзэсгэлэнг 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн МУЭ үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа илүү онцлогтой юм. Нийт 109 залуу уран бүтээлчдийн бүтээл оролцсоноос 90 гаруй бүтээл сонгогдон нийтийн хүртээл болж байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн Тэргүүн байранд О.Золбоотөгөлдөр “Living with Trauma-2” 2021, холимог техник, 250x163 бүтээл шалгарч “АЛТАН БИЙР” цом, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх НЭГ жилийн эрх, Арт галерейд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх, OCTAGON NFT Marketplace дээр NFT гаргах эрхээр шагнагдлаа.
Мөн дэд байранд Г.Бямбацэрэн “Зүүд” 2022, холимог техник, 38x25x60 бүтээл, дэд байранд Б.Ононгуа “Хонин цагаан үүл” 2022, даавуу, 110x140 бүтээлүүд шалгарлаа. Хоёр залуу уран бүтээлчид маань Оросын Соёл Шинжлэх Ухаан, Соёлын төв “РНЦК”-д өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхээр тус тус шагнагдсан.
Залуу уран бүтээлчдийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа ART of UB галерейн нэрэмжит шагналыг В.Анатолий “Guardian” 2022, цаас, усан будаг, 71x48 бүтээл хүртэж, тухайн галерейтай хамтран ажиллахаар болсон юм.
Нийт уран бүтээлч залуучууддаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Exhibition Details 
Title:                                 
GOLDEN BRUSH 16 - Group Exhibition / АЛТАН БИЙР 16 - Хамтарсан Үзэсгэлэн 
Address:                          Art Gallery of the Union of Mongolia's Artist's                     
Dates:                               
05 - 19 April 2022
Opening Hours:             Monday to Sunday, 10:30am to 6pm 
Admission:                      Free                                      
Travel:                               South from the Sukhbaatar square across Peace Avenue
 
​For press information and images please contact:
Email: info@artavenue.mn ​
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS