ART AVENUE
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

HUNDRED GOATS - by DUNBUREE Gaadan 
25 November - 07 December 2022

​B Contemporary Art Gallery




Монголын Урчуудын Эвлэл үүсэж хөгжсөний 80 жилийн ой ажлын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач Гаадангийн ДУНБҮРЭЭГИЙН “ЗУУН ЯМАА” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Г.Дунбүрээ нь бүтээл бүрдээ Монголын түүх соёл, Их хүрээний ахуй амьдралыг бүтээлдээ тусган дүрсэлдэг бөгөөд хот хүрээний сэдвээр гайхалтай бүтээл туурвисан байдаг. Түүний “Арван ямаа”, “Фронтод”, “Хүрээ Майдар”, “Монгол транс” зэрэг бүтээлүүд нь олон түмний дунд алдартай. Ахмад уран бүтээлч Г.Дунбүрээ "Арван улаан ямаа” хийсвэр сэтгэлгээний бүтээлээрээ “Хөрөнгөтний урлагийг сурталчиллаа” хэмээн тухайн үед Намын төв хороонд дуудагдан үзэл суртлын шүүмжлэлд өртөж байсан билээ. Үзэл суртлын хэмээн хааж боогдуулдаг нийгмээс өнөөг хүртэл тасралтгүй дүрслэх урлагтаа үнэнчээр өөрийн өвөрмөц арга барилаараа туурвиж яваа хөдөлмөрч уран бүтээлч юм.
Түүний уран бүтээлийн тод өнгийн шийдэл нь бусдаас ялгарах гол онцлог нь болдог. Та бүхнийг ЗУУН ЯМАА үзэсгэлэнг ирж үзэхийг урьж байна.
Үзэсгэлэн 2022.11.25-аас 12.07 -ны хооронд МУЭ-н Б урлангийн дэргэдэх В КОНТЕМПОРАРИ АРТ ГАЛЕРЕЙН үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болно.

Exhibition Details 
Title:                                  
HUNDRED GOATS - by DUNBUREE Gaadan
Address:                           B studio of the Union of Mongolia's Artist's                     
Dates:                               
25 November - 07 December 2022
Opening Hours:              Monday to Sunday, 11:00am to 5pm
Admission:                       Free                                      
​
​For press information and images please contact:
Email: info@artavenue.mn ​
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS