IF ONLY I COULD HIBERNATE - Documentary Photography Exhibition
10 - 14 January 2024
Lkham Gallery
10 - 14 January 2024
Lkham Gallery
Болохсон - Баримтат гэрэл зургийн үзэсгэлэн
Жил бүр хэдэн мянган хүний сайхан сэтгэлээр "Ид шидийн уут" аяныг зохион байгуулдаг. Аяны хүрээнд бид нийгмийг олон талаас нь харах, мэдрэх, ойлгох боломж бүрддэг. Тэрхэн агшинд учирсан тохиол бүр эмзэглэл бас урам зориг өгөх түүхүүд байдаг. Зарим нь урагш тэмүүлж байхад зарим нь унаж байдаг. Хүсээд хүсээд, хичээгээд хичээгээд өөрчилж чадахгүй амьдрал байхад бүхий л боломжоо зөвхөн өнөөдрийн архинд өгөөд өөрсдийн хүүхдээ золих нэг нь ч байх.
Бид туулсан, мэдэрсэн, ойлгуулахыг хүссэн бүхнээ гэрэл зургаар дамжуулахаас гадна бодитой санал, шийдэлтэйгээр 5 өдрийн турш "Болохсон" баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ.
Каннын наадамд Монгол улсаа төлөөлж боловсролын тэгш бус байдлыг улс суурьтай нь хөндсөн "Баавгай болохсон" УСК -ны үзэл санаа, хөндөж буй асуудал ч үзэсгэлэнтэй нягт холбогдож байгаа тул тус үзэсгэлэнг "Болохсон" хэмээн нэрлэв.
Лантуун дохио ТББ болон Гудам фото клуб, Гэрэл зургийн Тусгал клуб, Баримтат гэрэл зургийн Батзориг сан, Amygdala film тус үзэсгэлэнг хамтран зохион байгууллаа.
"Баавгай болохсон" УСК киног Lkham gallery-н үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн дэмжин ажиллаж байсан бол энэ удаад "Болохсон" баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж хүүхэд хамгааллын салбарт маш бодитой хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна.
Энэ жил Гудам фото клубийн 12 зурагчин "Ид шидийн уут" аянд нэгдэж өөрсдийн өнцгөөр нийгмийн асуудлыг хөндөж, Тусгал клубийн бүтээлтэй хослуулж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд бид маш чухал асуудлаар нийгмийн хэлэлцүүтэг өрнүүлэхээс гадна "Дохио" апплейкшны нээлтийг хийхээр төлөвлөж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирж таалан соёрхохыг урьж байна...
Үзэсгэлэн –2024.01.10-01.14 өдөр бүр Lkham gallery-д
Цаг – 10:00-19:00
Үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй мэдээллийг 77076996 болон 94222888 утсаар холбогдож мэдээлэл авна уу?

Address: Central Park tower 10th floor, genden street , Ulaanbaatar, Mongolia
Opening Hours: Monday to Sunday, 11:30am to 5pm
Travel:
For press information and images please contact:
Email: [email protected]