IMPRESSIONS OF THE MONGOLIAN PATTERNS - works by MANIBADAR.D & SENGETSOKHIO.A
16 - 26 September 2022
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
16 - 26 September 2022
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
МОНГОЛ ХЭЭНИЙ НУУЦ тусгай үзэсгэлэн
БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д.Маньбадар,
Ардын зураач А.Сэнгэцохио
“Сүүлийн дөч гаруй жил манай дүрслэх урлагийн ертөнцөд болоогүй онцгой үйл явдал бол “Монгол хээний нууц: БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д. Манибадар, Ардын зураач А.Сэнгэцохио” тусгай үзэсгэлэн юм.
Нүүдэлчдийн дүрслэх урлагийн язгуур бол яахын аргагүй хээ угалз юм. Хээ угалз нь мянганы тэртээгээс хөгжиж, шигшигдэн шилэгдэж ирсэн бидний сонгодог урлаг. Тиймээс тус үзэсгэлэнгийн хамгийн чухал холбогдол бол өнөөгийн үзэгчдэд язгуур угшил руугаа өнгийж танин мэдэх, өвөг дээдсийнхээ сонгодог урлагтай танилцах, үндэстний ялгарал, амин чанараа олоход тусална хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Тусгай үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй хээ угалз бүхий нийт 107 бүтээл үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
Өнөөдөр бид Монгол үндэстний амин чанар, ялгарлын (National identity) эрэлд гарсан байна. Бид шинэ бүхнийг эрэн хайж, туршиж байна. Харин бид өөр рүүгээ өнгийж нэг үзсэн билүү?
Бидний өвөг дээдсийн язгуур сэтгэлгээний охь ундаргыг өөртөө шингээсэн Монгол хээ угалз нь ирсэн үзэгчдэд өөрөө өөртэйгөө ярилцах боломжийг нээж өгнө гэдэг эргэлзэхгүй байна. Мөн нууц мэт “хав дарагдсан” дүрслэх урлагийн язгуур болсон хээ угалзны нууцын чинадад нэвтрэх боломжийг үзэгчдэд олгож буйгаараа тусгай үзэсгэлэн маань “мөс зүсэж” байна.
МОНГОЛ ХЭЭНИЙ НУУЦЫН ЧИНАДАД ТАВТАЙ МОРИЛ.
Үргэлжлэх хугацаа: 2022.09.16-2022.09.26
Хаана: Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхим
Нээлт: 2022.09.16-ны 14:00 цагт
Ерөнхий зохион байгуулагч: Монголын Уран зургийн галерей
#Монголхээнийнууц

Exhibition Details
Title: IMPRESSIONS OF THE MONGOLIAN PATTERNS - works by MANIBADAR.D & SENGETSOKHIO.A
Address: The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building.
Dates: 16 - 26 September 2022
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn