МУБИС-ийн УБТС-ийн Дүрслэх Урлагийн тэнхмийн багш нарын хамтарсан
“Цаглашгүй II” уран бүтээлийн үзэсгэлэн
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг Биеийн Тамирын Сургуулийн Дүрслэх Урлагийн тэнхмийн багш нарын хамтарсан уран бүтээлийн “Цаглашгүй II” үзэсгэлэн 2017 оны 1-р сарын 16-наас 1-р сарын 21-ний Монголын Урчуудын Эвлэлийн “Арт галерей”-д зохион байгуулагдах гэж байна.
МУБИС-ийн Дүрслэх Урлагийн тэнхим нь анх 1958 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсад дээд боловсролтой мэргэжлийн зураач бэлтгэж ирсэн ууган тэнхим юм. Тус тэнхимд Монгол улсын төрийн шагналт, ардын зураач Г.Одон, Л.Гаваа, О.Цэвэгжав, Б.Чогсом, Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач П.Доржпалам, Урлагийн гавъяат зүтгэлтэн барималч А.Даваацэрэн, Монгол улсын гавъяат багш, уран сийлбэрч Ц.Ядамжав нарын олон арван алдартнууд багшилж, ирээдүйн сурган хүмүүжүүлэгч, багш, уран бүтээлчдийг бэлтгэж ирсэн билээ.
Өдгөө Дүрслэх Урлагийн тэнхимд Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач, багш Ц.Эрдэнэцог, М.Уранбэрх, Д.Булгантуяа нарын авъяаслаг уран бүтээлч багш нар ажиллаж байна. Тэнхимийн уран бүтээлч багш нарын бүтээлүүд өнөөдөр гадаад, дотоодын дүрслэх урлагийн музей, галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Энэхүү үзэсгэлэнд Дүрслэх Урлагийн тэнхмийн 19-н багшийн уран зураг, монгол зураг, чимэглэх урлаг, уран сийлбэрийн төрлөөр туурвисан нийт 60 гаруй уран бүтээл тавигдаж байна. Дашрамд дурдахад тус тэнхмийн багш нар 4-н жилийн өмнө буюу 2013 онд “Цаглашгүй I” үзэсгэлэнгээ толилуулж байсан бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2017 оны 1-р сарын 16-ны 17 цагт Монголын Урчуудын Эвлэлийн “Арт галерей”-н үзэсгэлэнгийн танхимд болно.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнг таалан соёрхоно уу.