LOVE WIND - TAMIR Sharav
24 April - 02 May 2022
Mongol Art Gallery
24 April - 02 May 2022
Mongol Art Gallery
“ХАЙРЫН САЛХИ"
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч Ш.ТАМИР-ын бие даасан үзэсгэлэн
Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруул үдэш болзоонд урина, ирээрэй
Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай.
Хүн байгаль хоёрын холбоо, хүн ба амьтдын хосоор амьдрах байгалийн өгөгдөл дүрслэх урлагийн олон төрлөөр, уран бүтээлчийн мэдрэмжээр олонтаа дүрслэгддэг.
Монгол зураг дахь сэтгэлгээний онцлогийг нэвт шингээсэн уран бүтээлчийн дотоод ертөнцийн дүрс дүрслэл, далд утга учир сэдэл санаа агуулгын хувьд хайрын романсаар илэрхийлсэн уран бүтээлч Ш.Тамирын “Хайрын Салхи” 3 дахь бие даасан үзэсгэлэн Монгол арт галерейд 04.22-05.02 ны өдрийг хүртэл үзэгч олондоо толилуулна..
Дүрслэл илэрхийллийн маш эртний арга зураас урлагийн эхлэл хадны зурагт анх үүсч улмаар олон зууны туршид дамжин хөгжсөнөөрөө монгол зургийн дэг, түүнчлэн монгол зургийн хөгжил суурь үүдэлтэй гэж үздэг. Эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн далд гүн агуулга бүхий нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал бол эртний хадны зургууд юм. Энэ ч утгаараа уран бүтээлч эртний хадны зурагт байдаг дүр дүрслэл, давтамж хөдөлгөөн, өнгө зэргийг судалгааны үндсэн дээр өөрийн арга барилд хувирган орчин цагийн монгол зургийн чиг хандлагаар илэрхийлснээрээ онцлог юм. Байгаль дэлхий бол хүн төрөлхтний төрж, өсч буй цорын ганц өлгий нь ба хүн , амьтны хосоор амьдрах өгөгдлийг далд ухамсар, сэтгэлгээний онцлог, дотоод ертөнцийн илэрхийлэлээр хосуудын гэгээн нандин хайр, баяр баясал гуниг хийгээд сэтгэлийн ариун нандин холбоог сонирхолтой байдлаар сэтгэл гижигдэм, мөнхийн хөдөлгөөн мэт сонирхолтой уран дүрсэлжээ.
Бичсэн: Б.Болортуяа

Exhibition Details
Title: LOVE WIND - TAMIR Sharav
Address: South from the Dunjingarav market, Bayanzurkh district
Dates: 24 April - 02 May 2022
Opening Hours: Monday to Friday - 11am to 5pm, Weekends - 11am to 4pm
Admission: Adult 10,000 MNT / Children 5,000 MNT / Students 3,000 MNT
For press information and images: [email protected]