Magnificent Embroideries - Group Exhibition
09 - 17 February 2023
Bogd Khaan Palace Museum
09 - 17 February 2023
Bogd Khaan Palace Museum
“ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ-МОНГОЛ УРАН ХАТГАМАЛ” ҮЗЭСГЭЛЭН БУЯН ҮЙЛДЭГЧ ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН ХААН, ХАТАН БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцож байгаа мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, өвлөн тээгчид, ардын авьяастнууд, уран үйлчид та бүхнийг “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд оролцохыг урьж байна. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг 2023 оны 02 сарын 07-ныг хүртэл Богд хааны ордон музейд хүлээн авч, бүртгэнэ. Хөдөө, орон нутгийн оролцогчид “Мандчирын наран” ТББ-ын /Facebook/ цахим шуудангаар холбогдож, бүртгүүлэх боломжтой.
Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
• Монгол хэв маяг, нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг шингээх
• Монгол хээ угалз, бэлгэдэл бүхий байх
• Монгол уран хатгамал, оёдлын олон төрлийг ашигласан байх
• Уран нарийн хийцтэй байх
• Оюуны өмчийн зөрчилгүй байх
• Ганцаараа болон багаараа хамтарч хийсэн байх. /Багаараа хийсэн бол багийн бүх гишүүний нэр, товч танилцуулгыг хавсаргах/
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авчрах буюу цахимаар хавсаргана. Үүнд:
• Иргэний үнэмлэх /Цахим хуулбар/
• Уран бүтээлчийн товч танилцуулга
• Бүтээлийн эх хувь /Бүтээлийн зураг/
2021 оны нэгдүгээр сараас хойш урласан бүтээлийг шалгаруулалтад оролцуулна. Нэг уран бүтээлч дээд тал нь гурван бүтээлээр оролцож болно. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг зохион байгуулагчид урьдчилан шалгаруулж, уран бүтээлчдэд мэдэгдэнэ. Шилдгийн шилдэг хоёр бүтээлийг үзэсгэлэнгийн төгсгөлд шалгаруулж, XVII жарны Буян үйлдэгч хэмээх Усан бар жилийн “ХААН БҮТЭЭЛ”, “ХАТАН БҮТЭЭЛ”-ээр өргөмжилж, алдаршуулна.
“ХААН БҮТЭЭЛ” шалгаруулалтад :
Мартагдах дөхсөн уламжлалт хэв маягийг сэргээн хөгжүүлэх оролдлого хийсэн, уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас гэх мэт бүх төрлийн бүтээл оролцоно.
“ХАТАН БҮТЭЭЛ” шалгаруулалтад:
Уламжлалт хэв маягаа шинэ санаагаар баяжуулан хөгжүүлсэн, уран нарийн хийцтэй, өнгө, бэлгэдлийн төгс зохицолтой уран хатгамал, эсгий ширмэл, торгон зураг, зээгт наамлаар урласан бурхан шүтээн, аяганы уут, хөөрөгний даалин, малгай бүс, дээл, гутал хувцас гэх мэт бүх төрлийн бүтээл оролцоно.
ШАГНАЛЫН САН: 3 сая төгрөг
• “ХААН БҮТЭЭЛ” цом, 2 сая төгрөг
• “ХАТАН БҮТЭЭЛ” цом, 1 сая төгрөг
"Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн, Усан бар жилийн Хаан, Хатан бүтээл шалгаруулалтад мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, өвлөн тээгчид, ардын авьяастнууд, уран үйлчид та бүхнийг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ МАНДЧИРЫН НАРАН НҮТББ

Exhibition Details
Title: Magnificent Embroideries - Group Exhibition
Address: Bogd Khaan Palace Museum, Khan Uul District, Ulaanbaatar, Mongolia.
Dates: 09 - 17 February 2023
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Genghis Khaan Avenue, Khan Uul District 15 - khoroo
For press information and images please contact:
Email: [email protected]