ART AVENUE
  • HOME
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

MN 17 ART FAIR 2020

10 August - 10 September, 2020
MN 17 Art Gallery 

“MN ART FAIR” 2020 үргэлжилж байна...


MN17 Арт галерей нь 2019 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сард “MN ART FAIR” буюу “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-г уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жил 2 дахь удаагаа буюу “MN ART FAIR” 2020 үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байна. 
“ART FAIR”-г дэлхийн улс орон бүр өөр өөрсдийн онцлогтойгоор зохион байгуулдаг хэдий ч нэгдсэн нэг зорилготой байдаг. Энэ нь уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг зуулчлан ажиллах. Урлагаар дамжуулан нийтэд болон нийгэмд урлагийн боловсролыг олгох, хүүхэд залуусын урлагийг ойлгох, урлагийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах гэсэн үндсэн зорилготой байдаг.
Манай “MN ART FAIR”-н гол зорилго нь бүтээлч үйлдвэрлэл, инноваци буюу уран бүтээлчдийн бүтээлч хандлагад тулгуурлан шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээл, инновацид суурилсан үйл ажиллагааг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “MN ART FAIR” 2020 үзэсгэлэн худалдаа нь 08.10-09.10-ны хооронд үргэлжлэх бөгөөд “Монгол зураг” нийгэмлэгийн 15 уран бүтээлч, “LAGOM” нэгдлийн 3 уран бүтээлч нийт 42 уран бүтээлчийн 160 гаруй бүтээл үзэгчдийн хүртээл болж байна. 
MN17 Арт галерей


Exhibition Details
Title:                              
MN 17 ART FAIR 
​Address:                        Independence square MN Tower 17th floor, Ulaanbaatar, Mongolia                    
Dates:                             1
0 August - 10 September, 2020
​Opening Hours:        Monday to Sunday, 11am to 5pm
Admission:                                                       


Email: [email protected] ​
  • HOME
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS