MONGOLIA AND ITS PEOPLE - Documentary Photographic Exhibition
25 - 30 September 2020
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
“Монгол орон, Монголчууд-VI”
“Монголд амьдарч байсан Даничуудын тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэн
Олон улсын Монгол судлалын холбооноос санаачлан эхлүүлсэн “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” цувралын хүрээнд 2018 онд ХХ зууны эхэн үеийн Монголчуудтай холбоотой түүхэн гэрэл зургуудыг хэвлэн нийтлүүлэх хүсэлтийг Дани улсын Үндэсний музейн судлаач Кристалл Браед тавьсан нь өдгөө “Монгол орон, Монголчууд-VI” каталог болон хэвлэгдлээ. Уг каталогтой холбогдуулан Монголын уран зургийн галерейн 2 давхарт байрлах “Урлахуй” танхимд “Монголд амьдарч байсан Даничуудын тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэн 2020 оны 09 сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн юм.
“Монголд амьдарч байсан Даничуудын тэмдэглэл” үзэсгэлэнд дэлгэгдээд буй уг гэрэл зургууд нь 1920-оод оны үед Монголд амьдарч байсан Данийн иргэн Карл Кербс, Лена Тайдман нарын авсан гэрэл зургууд бөгөөд тухайн үеийн Монголчуудын аж ахуй, зан байдлыг илтгэх түүхэн баримтууд юм. Данийн Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй эдгээр гэрэл зургуудыг өдгөө Монголчууддаа танилцуулах, тэр тусмаа эхээр нь хүргэх боломж бүрдсэн нь уг үзэсгэлэнгийн нэгэн давуу тал ажээ.
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, түүхэн бие хүмүүс, тэмдэглэлт баяр наадам, ан агнуур, жирийн ард олны өдөр тутмын амьдралыг харуулсан зургуудыг дээжлэн хүргэж буй уг үзэсгэлэн 2020 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Та бүхэн амжиж үзээрэй.

Exhibition Details
Title: MONGOLIA AND ITS PEOPLE - Documentary Photographic Exhibition
Address: Mongolian National Art Gallery - 2nd floor exhibition hall
Dates: 25 - 30 September 2020
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]