MONGOLIAN SHAMANISM, Healing and traditional medicine
01 August - 01 September 2023
National Museum of Mongolia
01 August - 01 September 2023
National Museum of Mongolia
“МОНГОЛ БӨӨ ТҮҮНИЙ ЗАСАЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Монголын Үндэсний музей, Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төв, Анагаах ухааны музей хамтран “МОНГОЛ БӨӨ ТҮҮНИЙ ЗАСАЛ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэнг дэмжин хамтран ажилласан Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн эрдэмтэд, Төслийн ахлагч Монголч эрдэмтэн Доктор, Профессор Давид Снийт, Доктор Елазавет Турк, төслийн багийн нийт хамт олондоо талархснаа илэрхийлье!
Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, МУИС-ийн багш Доктор, Проф Д.Бум-Очир, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Уламжлалт анагаах ухааны музейн захирал Ц.Сүмбэр болон гадаад, дотоодын үзэгчид жуулчид, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирсэн юм.
Үзэсгэлэнг МҮМ-н БОНХМА-ны дарга Ц.Оюунхишиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Доктор, Профессор Д.Бум-Очир нар үг хэлж нээв.
Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн эрдэмтэн судлаачдын 2020 оноос эхэн хэрэгжүүлж буй “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” төслийн судалгааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Анх удаа Кембрижийн Их сургуулийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этел Жон Линдгрений Монгол болон Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материалыг олон нийтэд толилуулж байгаа ба Монгол, Барга, Буриад, Солон, Уменчин угсаатны бүлгүүдийн бөөгийн гэрэл зургууд, Монголын Үндэсний музейн цуглуулгаас бөөгийн иж бүрэн хувцас хэрэглэл болон бусад холбогдох үзмэр цуглуулгийг дэлгэн харуулж буйгаараа онцлог билээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь олон зуун жил хил залгаа оршин буй нүүдэлчдийн дунд хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон анагаах ухааны уламжлалыг харьцуулан судлах, соёлын ялгаатай болон нийтлэг өвийг угсаатны зүйн үүднээс судласан үр дүнг толилуулж буйгаа онцлог юм.
Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэгдснээс тухайлан дурдвал, Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгддэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжон ламын хувцас хэрэглэл зэрэг сонирхолтой үзмэр багтаасан үзэсгэлэн юм.
Үзэсгэлэн 2023 оны 08 сарын 01-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй. Эрхэм хүндэт Та бүхнийг морилон ирэхийг урьж байна.
www.nationalmuseum.mn

Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]