NOMADIC AGSARGA BELT - Exhibition & Conference
15 December 2022 - 10 January 2023
National Museum of Mongolia
15 December 2022 - 10 January 2023
National Museum of Mongolia
Nomadic Agsarga Belt - Exhibition and scientific conference will be held at the National Museum of Mongolia.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН 2022 ОНЫ ОТГОН ҮЗЭСГЭЛЭН “НҮҮДЭЛЧДИЙН АГСАРГА БҮС” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
"Тус үзэсгэлэн нь музейн сан хөмрөг болон хувь цуглуулагчдын цуглуулгад хадгалагдаж буй агсарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй толилуулахдаа эрдэм шинжилгээний каталоги номтой мөн эрдэм шинжилгээний хуралтай зохион байгуулагдаж буйг" онцлон тэмдэглэв.
“НҮҮДЭЛЧДИЙН АГСАРГА БҮС”
тусгай үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал
Тусгай үзэсгэлэн 2022.12.15-ны 11.40 цагаас Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
Эрдэм шинжилгээний хурал 2022.12.15-ны 13:00 цагт эхэлнэ. Эрхэм хүндэт та бүхнийг монголчуудын эрхэмлэн дээдлэдэг бүсний талаарх нандин цуглуулгыг толилуулан буй үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
"Нүүдэлчидийн агсарга бүс" тусгай үзэсгэлэн хэвлэлийн мэдээ:
Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс бүс хэрэглэх болсон нь лавтай түрүү хүрлийн үе буюу одоогоос 4000-4500 орчим жилийн тэртээд холбогдох ажээ. Харин хожуу хүрлийн үеэс морьтон нүүдэлчид бий болж мал аж ахуй, ан агнуурыг эдийн засгийн чиг болгон хөгжүүлж ирсэн ба байнгын хөдөлгөөнт хэлбэрт амьдардаг хүмүүст ойр хэрэгцээний чухал зүйлсийг биедээ агуулж явах амьдралын шаардлага урган гарч энэ үеэс агсаргын иж бүрдэл маш баялаг болж олон төрлийн зэвсэг, эд зүйлсийг агсаж (зүүж) явах болсон байна.
Бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг ба морь унахад гэдэс зайлах, бөөр доргих, нуруу чилэх хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ. Тийм ч учраас эрт үеэс бүсний арал, бэл тонгыг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг байжээ. Түүнчлэн бүсний арал дээр олон төрлийн амьтны дүрс, хээ угалз дүрслэх бөгөөд энэ эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулах өргөн утга агуулга илэрхийлдэг. Бүс нь мөн эртнээс улс орон хүн хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан ба бүс эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.
Бүснээс агсах зүйлсийг тоочин өгүүлбэл хоромсого, саадаг, илд, хутга, чичлүүр, билүү чулуу, гал асаагуур, аливаа зүйл агуулах хавтага, чичлүүр, толь, аяга, халбага, савх, эвэр шор, гоо заслын хэрэгсэл зэрэг багтах бөгөөд энэ нь нэг талаар мориноос бууж мордох аль ч үед биеэс салахгүй тул хаяж гээхгүй, тээж явахад төвөг саад багатай, хэрэглэхэд гарын дор ойр зэрэг олон давуу талтай юм.
Нүүдэлчдийн агсаргын уламжлалд 3000 гаруй жилийн хугацаанд төдий л онцын өөрчлөлт гаралгүй XX зууны үетэй залгасан гэж үзэж болох бөгөөд үүнийг тэдний эрхэлж байсан аж ахуйн нийтлэг байдалтай холбон ойлгож болно. Чухам агсаргын бүрдэл хэсгүүд л зарим цагт нэмэгдэх эсвэл хасагдах зарчмаар шинэчлэгдэж ирсэн ба тэдгээрийн дотроос ямар нэгэн хутга, гал гаргах хэрэгсэл нь биедээ авч явах зүйлсийн тэргүүн эгнээнд багтдаг аж.

Exhibition Details
Title: NOMADIC AGSARGA BELT - Exhibition & Conference
Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Dates: 15 December 2022 - 10 January 2023
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]