NOTABLE FILM FIGURES OF THE PUBLIC / ТҮМНИЙ ХАЙРТАЙ ДҮРҮҮД - by KHOSBAYAR
13 - 23 April 2022
National Theatre Museum
13 - 23 April 2022
National Theatre Museum
Хэвлэлийн мэдээ
2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Театрын музейд сэтгэлд хоногшсон монгол киноны дүрийг усан будгийн бийрээр амилуулсан зураач Б.Хосбаярын “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.
Үзэсгэлэнд монгол киноны дэлгэцэд мөнхөрсөн суу билигт 92 жүжигчдийн хөрөг бүтээлүүд тавигдана. Түүнчлэн “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” номын нээлт болох юм. Энэхүү номонд үзэсгэлэнд багтаагүй бусад алтан үеийн сор болсон дэлгэцийн уран бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон 200 орчим дүрүүд багтжээ.
Усан будаг нь уран зургийн бусад төрлүүдээс хамгийн их ур чадвар, техник шаардсан төрөл. Тэр дундаа хөрөг зураг зураач хүнээс нарийн мэдрэмж, авьяас шаарддаг хүнд төрөл юм. Зураач Б.Хосбаяр уран зургийн хамгийн хүнд төрлүүдийг нэгтгэсэн жинхэнэ мэргэжлийн уран бүтээлүүдийг үзэгч олонд толилуулж байна.
Энэ бол түүний эх орондоо гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд өмнө Норвеги, Швед зэрэг улсуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго бол шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд залуучуудад кино урлагийн мэдлэг олгох, ахмад үеэ хүндлэн дээдэлж, авьяас чадварыг нь биширч ойлгуулахад оршино.

Exhibition Details
Title: NOTABLE FILM FIGURES OF THE PUBLIC - by KHOSBAYAR
Address: Theatre Museum, Cultural Palace of Ulaanbaatar city, left from Sukhbaatar square, Ulaanbaatar, Mongolia
Dates: 13 - 23 April 2022
Opening Hours: Monday to Friday, 10am to 5pm
Admission: Free
For press information and images: [email protected]