OUR LIVING UNIVERSE - by ODKHUU Ulziibaatar
18 - 20 July 2022
B Contemporary Art Gallery
18 - 20 July 2022
B Contemporary Art Gallery
“Түгшүүрээр дамжсан шинэ зам” докторын судалгааны ажлын “Бидний Амьдарч Буй Ертөнц-II”уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн.
Түгшүүр гэдэг үг нь ерөнхийдөө сөрөг утгатай ч гэсэн үүнийг эерэг талаас нь бас харж болох юм. Хүн ямар нэгэн асуудалтай тулгарахад түгшиж эхэлдэг. Түгшүүр нь бидэнд ямар нэгэн асуудал ойртож ирж байна гэдгийг мэдрүүлж байгаа дохио юм. Түгшүүрээр дамжуулан тулгарсан асуудлаа яаж шийдэх вэ гэдгийг эргэцүүлж бодож түүнд бэлддэг. Тийм болохоор түгшүүр нь ямар нэгэн асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг баярлууштай сэтгэл хөдлөлийн нэг илрэл, мөн дохио гэж хэлж болно. Гэхдээ хэрээс хэтэрсэн сэтгэл түгшилт нь өвчин болж болох аюултай ч гэсэн сэтгэл түгшилтийг ямар нэг асуудлаас гарахад туслах дохио гэсэн үүднээс хүлээж авч түүнийг ашиглаж чадвал эргээд бидний амьдралд хэрэгтэй сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм. Судлаач нь танихгүй нийгэмд амьдарч эхэлсэн эхэн үедээ маш их сэтгэл түгшиж байсан ба энэ сэтгэл түгшилт нь сэтгэл зүйн өвчний шинж тэмдэг гэж ойлгож байсан. Гэвч өнөөгийн хурдацтай хөгжиж байгаа нийгэмд амьдарч байгаа бүх хүмүүс судлаачтай адилхан сэтгэл түгшилтэй амьдарч байгаа гэдгийг анзаарч эхэлсэн. Энэ үеэс эхлэн түгшүүр гэдэг энэ зүйл нь хаанаас бий болж байгаа, нийгэмд хүмүүсийг түгшүүрт оруулж байгаа хүчин зүйлүүдийг юу вэ? гэдгийг судалж эхэлсэн. Нийгмийг түгшүүрт байдалд оруулж байгаа зүйл нь хүн төрөлхтөн өөрөө юм. Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр үүнийг дагаад маш том аюул дагалдаж байдаг. Энэ нь эргээд нийгмийг түгшүүрт оруулж байгаа том шалтгаан юм. Мөн хүн төрөлхтөний эцэс төгсгөлгүй шунал нь байгаль болон нийгэмд эргээд хор хөнөөл учруулж байгаа юм. Судлаач нь хүн төрөлхтөний буруу үйлдлээс үүдсэн нийгмийн түгшүүр болон тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн түгшүүрт байдлыг илэрхийлэхийг зорьсон юм. Судлаач нь хайпер-реалистик буюу бодит хийцийг голлож бүтээлээ хийдэг ба үүнийгээ контемпорари арга барилтай хослуулж хийдэг. Судлаач нь энэхүү түгшүүрээс үүдсэн мэдрэмжиндээ тулгуурлан, уран бүтээлийн арга барил нь өөрчлөгдөж, үүгээрээ сүүлийн 10 жилийн турш бүтээлээ туурвиж байгаа. Энэхүү түгшүүр гэдэг зүйл нь түүнд шинэ замыг нээж өгч байгаа утгатай болохоороо түгшүүрээр дамжсан шинэ зам гэж докторантурын судалгааны ажлаа нэрлэжээ.
МУЭ-н гишүүн уран барималч, Сөүл хотын Күүкмин Их Сургуулийн докторантур Ө.Одхүүгийн судалгааны ажлын бичвэрээс...

Exhibition Details
Title: OUR LIVING UNIVERSE - by ODKHUU Ulziibaatar
Address: B studio of the Union of Mongolia's Artist's
Dates: 18 - 20 July 2022
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn