PARADISO - by ERDENEBULGAN Unubaatar
19 Jul - 14 Aug 2021
Norphei Art Gallery
19 Jul - 14 Aug 2021
Norphei Art Gallery
Paradiso үзэсгэлэн
Norphei Art Gallery -д “Paradiso” уран зургийн үзэсгэлэн 2021.7.20- 2021.8.14-ны хооронд үзэсгэлэнгийн танхимд дэлгэж байна. Алтан гадас одонт, СТА, МУЭХорооны гишүүн зураач Ө.Эрдэнэбулган өөрийн бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ Италийн Флоренц хот дахь Флоренц Уран зургийн Академид сурах болсонтой холбогдуулан ийнхүү үзэгчиддээ дэлгэж байна.
Ө.Эрдэнэбулган нь 2017 онд “Хаврын гэгээ” , 2020 онд “Монголын сайхан орноор” бие даасан үзэсгэлэнгээ Норпэй арт галерейд гаргаж байжээ.
“Paradiso” нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. Ө.Эрдэнэбулган зураач нь реалист уран зургийн мастер бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд цэцэг, хөрөг, Монголын байгаль, Итали орны тэмдэглэл зургуудын 50-аад бүтээл тавигдаад байна.
Уг үзэсгэлэнгээ “Paradiso” буюу “Мөрөөдөл” гэж нэрлэсэн нь Итали орны урлагийн түүхээс суралцан, өөрийн уран бүтээлийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх дараагийн алхмын эхлэл хэмээн үзэж ийнхүү нэрийдлээ.
Гоо сайхан, баяр баясгаланг өөрийн мэдрэмжээр бүтээсэн уг уран бүтээлүүд үзэгчдийн ч гэсэн зүрх сэтгэлийг хөдөлгөн таашаалтай сайхан мэдрэмж төрүүлнэ.Сонгодог урлагт дурлагсад та бүхэн түүний уран зургийн ертөнцөд тавтай морилно уу.

Exhibition Details
Title: PARADISO - by ERDENEBULGAN Unubaatar
Adress: Norphei Art Gallery
Dates: 19 Jul - 14 Aug 2021
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: info@artavenue.mn