MONGOLIA ART GALLERY GUIDE
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
PLEIN AIR 3 - by NARANGEREL.Ts & ENKHJARGAL.Ts
01 December 2021 - 01 January 2022
Art Code Gallery

Plein Air нь байгаль дээр тухайн мөчид байгалийн өнгө, агшин, хувьсал, орон зай, гэрэл сүүдрийг хавтгайд буулган дүрслэх үйл явцыг нэрлэх ба энэ нь 1800 аад оны үеэс Франц улсаас эхлэлтэй гэж үздэг. Симфонийн аялгуу сонсох мэт баялаг өнгө, тэнгэр газрын дунд орших хязгааргүй орон зай, үл давтагдах зохиомжийн шийдлүүдийг үе үеийн мастер зураачид Plein Air – ээс суралцсаар ирсэн. Зогсолтгүй эргэх цаг хугацааны хүрдэнд хүн төрөлхтний амьдрал байгаль дунд өрнөсөөр, үл тасрах жигд хурдаар эргэлдсээр. Юмс бүхэн түр зуурынх, гагц байгаль үргэлж нэгэн хэвийн бус хэмнэлд өнгө төрхөө агшин зуур өөрчлөн байх хэдий ч мөн чанар нь үл өөрчлөгдөнө. Магад байгалийн хүч үүнд оршин буй.
Байгаль хүчтэй бөгөөд хязгааргүй гоо сайханыг амьд биет бүхэнд өөр өөр долгионоор мэдрүүлж байдаг. Тэрхүү нандин мэдрэмжийг хавтгайд хэрхэн дүрслэн харуулах нь Plein Air-ийн гол онцлог.
Зураач Ц.Нарангэрэл 46 жил тасралтгүй бүтээл туурвиж байгаа бөгөөд тэрээр байгальтай дотоод орон зай, оюун санаа, сэтгэл зүрхээрээ гүн холбогджээ. Байгаль бол түүний бүтээлийн гол сэдэв бөгөөд салшгүй хэсэг. Зохиомж, өнгө, бичилт, тавилт бүр нь Нарангэрэл зураачийн өөрийн гэсэн давтагдашгүй кодыг илэрхийлж байдаг.
Ц. Энхжаргал зураачын “Өнгийн тоглолт” нь түүний тодотгол. Мөн л 40 гаруй жил тасралтгүй бүтээл туурвисан тэрээр өөрийн гэсэн “Өнгөний код”-ыг хэдийнээ бий болгожээ. Өнгө доторхи өнгө, гэрэл доторхи гэрэл. Чангаас чанга хашгирсан өнгүүд, дүрсүүдээ хоорондоо булаалдан байх нь хачин өвөрмөц зохицолыг гаргах нь жигтэй хэрнээ энгийн бус мэдрэмжийг өгөх нь цоо шинэ сэтгэгдэл төрүүлэм. Ойроос хараад, харцаа үл салган алсрах тусам улам улам гүнзгийрэн, тодорно.
Зураач Ц.Нарангэрэл, Ц. Энхжаргал нарын 3 дах цуврал “Plein Air-3” үзэсгэлэнд дэлгэгдсэн этюднүүд тантай байгаль эхийн талаар олон зүйлсийг ярилцах болно.

Exhibition Details
​

Title:                              
PLEIN AIR 3 - by NARANGEREL.Ts & ENKHJARGAL.Ts
Address:                        Olympic residence, 2nd floor             
Dates:                           
01 December 2021 - 01 January 2022 
​Opening Hours:           On appointment 
Admission:                                                          
Travel:                            East from the Shangrilla Hotel and Office centre


​For press information and images please contact:
Email: info@artavenue.mn 
​​
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS