ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
QUEEN MANDUUKHAI - by AMGALAN Mishigdorj
11 - 20 November 2023

​Mongol Art Gallery



Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Урчуудын Эвлэлийн Нэрэмжит шагналт, угсаатны зүй судлаач Мишигдоржийн АМГАЛАНГИЙН уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт, баримтат кино Mongol Art Gallery-д үзэгчдийн хүртээл болон дэлгэгдлээ.
“Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн 2023.11.11-20 ны өдрүүдэд Монгол арт галерейн II давхрын танхимд дэлгэгдэнэ.
МУГЗ, Угсаатны зүй судлаач, Зураач Мишигдоржийн АМГАЛАН:
"БАРУУН МОНГОЛЧУУДЫН ЭДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛС" ном 9 бүлэгтэй.
Энэхүү ном нь зураачийн 40 гаруй жил, 1200 гаруй хүнтэй уулзаж, тэдний гар дээр байсан ховор нандин эд хэрэглэгдэхүүнүүдийг нүдээр үзэж, гараар барьж, үүх түүх, утга учрыг нь эздээс нь асууж лавласны үндсэн дээр эх загвараар нь зурж бүтээсэн судалгааны нэн ховор цомог юм.
Музейн үзмэрт ч хадгалагдан үлдэж чадаагүй зөвхөн малчдын гар дээрх ховор нандин дурсгалыг багтааж чадсан энэхүү цомгийг 2 дахь удаа хэвлэн гаргаж буй ба энэ удаагийн хэвлэл нь анхны хэвлэлд ороогүй үлдсэн зургуудыг тайлбарын хамт нэмж оруулснаараа онцлог юм.
Хамтран ажилласан:
Соёлын яам
Кино найруулагч Бэгзийн Балжинням Сан/ Begziin Baljinnyam Foundation
М.Амгалан зураачийн гэр бүл, үр хүүхдүүд
#mongolartgallery #books


Address: South from the Dunjingarav market, Bayanzurkh district, Баянзүрх дүүрэг, 26 хороо, (Дүнжингарав худалдааны төвийн замын урд талд)
​​Opening Hours:            Monday to Friday - 11am to 6pm, Weekends - 11am to 5pm    
Admission:                     Adult 10,000 MNT / Children 5,000 MNT / Students 3,000 MNT                                 

Tel: 7719 8080
​

​For press information and images: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS