ART AVENUE
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
REPIN FINE ARTS ACADEMY GRADUATES - Ulziikhutag.Yo, ELBEGDORJ.S PURVSUKH.B
25 May - 04 June 2022
​Mongol Art Gallery


Монгол Арт Галерейгаас санаачлан Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан “Репиний академийн Шадар 3” буюу Монголын дүрслэх урлаг тэр дундаа суурь уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид болох Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын "Өвийн дээжис" болох тусгай үзэсгэлэнг 2022 оны 5 сарын 25 наас 6 сарын 4 ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнг бид жилийн өмнөөс зураачдын гэр бүл, уран зураг цуглуулагчид, урлаг судлаачидтай холбогдон, тэдний тухай холбогдох материалаа цуглуулж эхэлсэн. Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж байгаа уран зургууд, судалбар, таталбар, гар бичмэлүүд тавигдаж байна.
Монгол Арт Галерейн үзэсгэлэнгийн менежер, зураач, дүрслэх урлаг судлалын магистрант Б.Болортуяа "Mongol Art Gallery Уран зурагт дурлагсад" цахим хуудсаар зураачдын цахим санг бүрдүүлэхээс гадна судалгааны ажлынхаа сэдвийг Ё.Өлзийхутаг зураачийн намтар уран бүтээлийг сонгон судалж байгаа нь энэхүү ажилд тус нэмрээ өгч байна.
Мөн С.Элбэгдорж зураачийн гэргий хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацралт эгчийн тусламжтай ОХУ-ын Дүрслэх ухааны академийн эрдэм шинжилгээний архиваас РАХ зураачдынхаа ховор материалыг хүлээн авч үзэсгэлэнд толилуулахаар бэлдээд байна.
Монгол Арт Галерей 3 жилийн хугацаанд соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд мэргэжлийн баг болж зураачдын үзэсгэлэнгүүд, хүүхэд багачуудад зориулсан урлагийн хөтөлбөрүүд, алтан үеийн зураачдын тэмдэглэлт ой, баримтат кино, ном, эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн зэргийг нэг дор чанартай хийн галерейн соёлыг нэвтрүүлэхийг манай хамт олон зорин ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2022.05.25 16:00 цагт Монгол Арт Галерейн II давхрын танхимд
Утасны дугаар: 77198080

Exhibition Details
Title:                                
REPIN FINE ARTS ACADEMY GRADUATES - Ulziikhutag.Yo, ELBEGDORJ.S PURVSUKH.B 
Address:                         South from the Dunjingarav market, Bayanzurkh district
Dates:                             25 May - 04 June 2022 
​​Opening Hours:           Monday to Friday - 11am to 6pm, Weekends - 11am to 5pm  
Admission:                    Adult 10,000 MNT / Children 5,000 MNT / Students 3,000 MNT                                 


​For press information and images: info@artavenue.mn ​
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS