RESURRECTION - by BAT-ERDENE Batchuluun /BAAG/
10 - 30 March 2023
B Contemporary Art Gallery
10 - 30 March 2023
B Contemporary Art Gallery
"RESURRECTION" | solo exhibition
Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө контемпорари урлагийн хөдөлгөөний гишүүн, МУЭ-ийн гишүүн, Медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ /BAAG/ "АМИЛАЛТ" үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Үзэсгэлэнгийн нээлт 2023.03.10-ны 17:00 цагаас
ҮЗЭСГЭЛЭН: 2023.03.10-31-ыг дуустал B CONTEMPORARY ART GALLERY-н үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэхэд, 8800-7074

Photo credits: artist and gallery
RESURRECTION | solo exhibition
Artist BAAG
Видео дүрсийн эффект, давхцал, бүдгэрэх, жирэлзэх, тасалдах гэх мэт визуаль боломжуудыг сүлэх өргөн боломжтой энэ төрөлд гадны олон шинэ медиа бүтээлч хүчээ сорьж байна.
Арай эртэдсэн дүгнэлт байж болох ч би хувьдаа бүтээлч Б.Бат-Эрдэнийг сонирхолтой, хүчтэй видео инстоляциудаараа, маш чамбай бас нарийн гүйцэтгэлээрээ Монголын видео артыг нэг алхам урагшлуулж, цаашлаад контемпорари, шинэ медиа урлагийн хөгжилд нэгэн өөр хуудас эргүүлж байна уу даа гэж бодогдож байгаа. Тэр дэлгэцээр гарах агуулга, дүрсэд бус дэлгэцэд гарах агуулга, дүрсийг нь сарниах хүчин зүйлс (энэ нь нэг бүрчлэн унжуулсан, татсан утас эсвэл хатсан ургамалын фрактал (жижиг нь томтойгоо ижил дүрсийн бүтэц) бүтэц зэрэг сонирхолтой структурууд юм)-д анхаарал хандуулснаар анхнаасаа төлөвлөөгүй (төлөвлөгдөх ч бололцоогүй) байсан олон жижиг хөдөлгөөний боломжийг олж харсан шинэлэг туршилт байв. Тэр санамсаргүйг, болзошгүйг зорилгоо болгож байгаа нь илт анти-арт санаа юм. Уламжлалт урлагт яригддаг утга санаа, агуулга, өгүүлэмж, дүрслэл, зохиомжийн талаар энэ яригдах боломжгүй тийм пост үзэл санаа руу хандсанаараа үнэ цэнтэй. Мөн бүтээл бүрээс нь өмнө нь “Монгол зураг” -аар сурч байсных нь ул мөр гэмээр маш нарийн гүйцэтгэл, олон олон сонирхолтой жижиг хэсгийг харж болдог нь, тэр хэсгүүдээ орон зайд ч, хавтгайд ч өвөрмөц бүтэц болгон байрлуулж чадаад байгаа нь бүтээлийнх нь үнэ цэнийг өсгөх бас нэгэн том шалтгаан ч болон тэмтрэгдэх...
“Паралель” хамтарсан үзэсгэлэнгийн бичвэрийн хэсгээс
Зураач, урлаг судлалын ухааны доктор /PhD/ М.Батзориг

Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэ
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn