ART AVENUE
  • HOME
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

SELFIE - by ORKHONTUUL Magvaan
26 - 30 Mar 2021
​MN 17 Art Gallery

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Магваны Отгонтуул “#ӨӨРӨГ" бие даасан үзэсгэлэн. 2021.03.26-03.30
ӨӨРӨГ... ...Өөрөө... Өөртөө... Өөрийгөө... Өөрсдийгөө.. Олсон уу... Олдсон уу? Олж харсан уу? Олж авсан уу? Олж байсан уу? Мөн чанарын танин мэдэх нь мөнхийн хайгуул. Утга учрыг олж харах өнийн бэдрэл. Өдөр, цаг, эгшин бүр нь үзүүлэнгийн цомог мэт өнөөгийн амьдрал... Өөрөг бүр үзэсгэлэнтэй, үг болгон сургамжтай, үйлдэл бүхэн үлгэрлэлтэй үзэгдэвч, харц бүхний цаана нууц байна, түүх байна, асуулт байна... Үнэн төрх маань ямар вэ? Утга учир маань юу вэ? Урагшлах зам маань хаачих вэ? Бүсгүйн сэтгэл, зураачийн нүдээр... Буян нүгэл, буруу зөвийн бодрол... Бодлын узуур бийрийн үзүүрт бүүр түүрхэн... Амьдрал олон өнгө, төрхөөр буцалж... хүсэл хяслын нугачаанд өрнөн үймэлдэн байвч... нэг л урсгал... жам ёс... байгалийн хууль... хүйн холбоо... Өөрөг - өрөг... Өнгөрсөн цагийн дуртгал, орчин цагийн өрнөл, айсуй цагийн мөрөөдөл өнгөөр, дүрсээр боджин буух нь... Өөрийн тусгалыг үнэнээр өчих нь... Өнөөгийн дэвшил Өнгөц халхавч, Ил нууц, Огоорсон үнэн, Орхисон дурсамж болох нь...

Exhibition Details
Title:                                
SELFIE - by ORKHONTUUL Magvaan 
​Address:                         MN17 Art Gallery, Independence square MN Tower 17th floor, Ulaanbaatar, Mongolia                    
Dates:                              
26 - 30 Mar 2021 
​Opening Hours:            Tuesday to Sunday, 11am to 5pm
Admission:                     3000 MNT                                 


Email: [email protected] ​
  • HOME
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS