ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
SMILE FOR SMILE- International Children's Exhibition  
06 - 09 October 2022

​Mongol Art Gallery

Art Project International G2 (Гинза Gallery G2)-аас санаачлан зохион байгуулдаг "SMILE for SMILE" олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэн 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж энэ оны 8 дугаар сарын 16-23ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо Гинза Gallery G2-т олны хүртээл болж үзэсгэлэнд оролцсон, ирж үзсэн хүмүүст #инээмсэглэл бэлэглэсэн билээ.
3 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд урд урьдынхаас олон хүүхдүүд бүтээлээ илгээн оролцсон бөгөөд ХБНГУ-аас 52 бүтээл, Итали улсаас 24 бүтээл, БНХА Непал улсаас 238 бүтээл, Монгол улсаас 15 бүтээл, БНСУ-аас 11 бүтээл, Тайвань улсаас 10, Япон улсаас 550 бүтээл, нийт 900 хүүхдүүд бүтээлээ илгээсэн томоохон үзэсгэлэн болжээ.
Oyu Art-ийн хамт олон зохион байгуулан гурав дахь удаагийн "SMILE for SMILE" үзэсгэлэнг Монгол улсад толилуулах гэж байна.
Гинза Gallery G2 нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсад үзэсгэлэн, арга хэмжээнд оролцдог туршлагатай галерей бөгөөд Парис, Нью-Йорк, Майами, Чикаго, Лос Анжелес, Лондон,Герман, Бельги, Милан, Швейцарь Испани, Хорват, Ал Мениа, Эстони, Австрал, Энэтхэг, Монгол, Вьетнам, Балба, Шри Ланка, Индонез, Өмнөд Солонгос, Хонконг, Бээжин гэх мэт газруудад үзэсгэлэнгүүд зохион байгуулж байжээ. Мөн тус галерейгаас зохион байгуулдаг “ Фүжи Уул” үзэсгэлэн нь Японд болон дэлхийн 13 оронд 30 орчим удаа зохиогджээ.
Үзэсгэлэн Монгол Арт Галерейн III давхрын танхимд 10 дугаар сарын 06-09ний өдрүүдэд үргэлжлэнэ.
Утас: 77198080

Image courtesy: Gallery and Tamaki Kano

Exhibition Details
Title:                                
SMILE FOR SMILE- International Children's Exhibition
Address:                         South from the Dunjingarav market, Bayanzurkh district
Dates:                             06 - 09 October 2022 
​​Opening Hours:           Monday to Friday - 11am to 6pm, Weekends - 11am to 5pm   
Admission:                    Adult 10,000 MNT / Children 5,000 MNT / Students 3,000 MNT                                 


​For press information and images: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS